Page 67 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 67

67   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Төмөр сараалжны завсраар
               Тэмүүлэн энэ орой ширтэнэ
               Гайхамшигт сайхан сар чамайг
               Харанхуй гяндангаас харуулдана
               Хасын сайхан гэрэлд чинь
               Хайртай хүү минь харагдах шиг
               Сар чамайг үзэхэд
               Санаа сэтгэл минь хөдөлнө
               Саруул сайхан туяанд чинь
               Сугадалцан хүүтэйгээ явдаг сан
               Намрын сайхан сар минь
               Нарт ертөнцийг тойрсоор
               Насан өнөдийн хүү минь
               Намайгаа үргэлж эргэсээр
               Өнгөт сайхан сар минь
               Орчлон ертөнцийг дагасаар
               Үнэн сэтгэлт хүү минь
               Өнчин намайгаа хүлээсээр
               Тэргэл сайхан сар минь
               Танын сайхан өнгөтэй
               Танхи энхрий хүү минь
               Дассан янагласан нь зузаан
               Шинэтгэл сайхан сар нь
               Шинэ хурц гэрэлтэй
               Сэтгэл зүрхний хүү минь
               Шимтэй халуун янаглалтай
               Тунгалаг сайхан сар нь
               Туяан дундаа онцгой
               Туйлын хайртай хүү минь
               Дотно зүрхэнд минь оршино
               1932 он




                                                         САР АА!

               Хөгжилтэй тунгалаг сар аа
               Хөдлөх явах эрх чөлөө чинь хэмжээгүй
               Хөнөөл хяхал чамд хүргэх хэн ч үгүй
               Хууль ѐсоор чамайг захирах этгээд ч үгүй
               Хүн бүхэн чиний гайхамшигтайг үзээд атаархана

               Саруул сайхан сар аа!
               Сав ертөнцийг нар гийгүүлж чөлөөлмөгц
               оронд нь чи мандана
               Сүрхий хүчтэй гэрэлд чинь шөнийн харанхуй




               ЦАХИМ НОМЫН САН
   62   63   64   65   66   67   68   69   70   71   72