Page 71 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 71
71 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Уулын өндөрлөгийг үлгэрлэн
Урин сайхан байгалийн
Үзэгдлийг тодруулна
1933 он
ДАВАЛГАА
Далайн давлагаа хөхөрч
Усан тал хөөсөн сувдаар буцалж
Дараалж яралзах усан уул
Давалгаа болон үргэлжилнэ.
Үүнийг үзэхэд:
Сэржигнэн бужигнах чимээгээр
Ширхэглэн цацрах хүчээр
Эрэг газраа эвдэн хэмхчиж
Элэг хадаа цовхчин омоглож
Намирлан боссон сувд хэлхээ наранд гялбана
Наад талаас нь харвал янзтай солонго хүрээлнэ.
1934 он
ЭЗГҮЙ ХЭЭР
Болжмор шувуу жив жив хэмээн жиргэж
Бургасны үзүүр сэр сэр хэмээн найгахад
Булгийн ус пор пор хэмээн оргилж
Бутны орой ярс ярс харагдана.
Өвгөн шувуу гав ганцаар суухад
Өндөр хад чив чимээгүй ажиглана
Өвлийн хатуу салхин үлээхэд
Өлөн чоно ганцаар түүнийг тойрно.
1934 он
СЭХЭЭТЭН
Зоригт монголын ач нар, түмэн түмэн үрс
Золбоот хөвгүүд охид, цог заль төгс
Хүндэт нэрээ дуудуулсаар хойчийг залгамжлах залуус
Хөдөөгийн уул талаар соѐлыг тарих хүмүүс
1934 он
ЦАХИМ НОМЫН САН