Page 68 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 68

68   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               дийлэгдэнэ
               Сацарсан өргөн туяанд чинь хүн төрөлхтөн
               Мянган мянган түмэн түмэн байдлаар үзэгдэнэ
               Хаасан сэтгэлийн дотор хүсэж бүхий
               Хамаг юм чиний гэрлийн адил өнгөтэй болж болно уу

               Хязгаарлашгүй наст сар аа!
               Гагцхүү уул ус чиний эгч дүү болох биз ээ
               Хангай дэлхий хэвээр байтал хүний явдал их л
               өөрчлөгдсөнийг
               Хасын сайхан сар аа, хайрлан надад хэлж өгнө үү
               Хамаг амьтны түүх хэчнээн хувилсаар ирснийг
               та мэднэ шүү дээ
               Магад эрдэмт сар аа !
               Мэргэн танаас жам ѐсыг сонсохыг хүснэ
               Мандах буурахын заримыг таньж мэдсүгэй гэнэ

               Мандал сайхан сар аа !
               Манай олон түмнийг ялгалгүй нэгэн адил гэрэлтүүлнэ
               Манд хүн төрөлхтний ирээдүйн түүхэнд гэрэлтэй
               замыг зааж өгнө үү
               1933 он




                                                         НАР АА!


               Өө нар аа! Тунгалаг нар аа!
               Гэв гэгээн туяа чинь юутай хол сацарна
               Тунгалаг сайхан гэрэл чинь юутай хурц гялалзана
               Ертөнц бүхэн чамд мянган мянган баярыг хүргэнэ
               Нар чиний гэрэлт царайг мартаж үл чадна бид
               Манай хүн төрөлхтний ирээдүйн явдлыг хэмжиж үл мэднэ.

               Өө нар аа! Гэгээн нар аа!
               Чиний сайхан гэрэлд энэхүү дэлхий дээрх амьтны аймаг
               цугаар шүтэж амьдарна
               Улбар өнгөт туяанд чинь тэд нар тус тус янз янзаар үзэгдэнэ
               Алтан сайхан гэрлийг чинь амьтан бүхэн эдлэхийг хүснэ
               Тод сайхан гэрлийг чинь булт юм бүгдээр их багаар ашиглан
               замбуутив цугаар цэнгэнэ
               Хэрвээ чи гэгээн гэрлээ хураан авбал тэдгээрээс ямар ямар өнгө
               сүүмэлзэх бол

               Өө нар аа! Сайшаалт нар аа!
               Хаврын улиралд ойртон ирэхэд чинь энэхүү дэлхийн цэцэг навч




               ЦАХИМ НОМЫН САН
   63   64   65   66   67   68   69   70   71   72   73