Page 63 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 63
63 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Зовлонт асуулт зогсохгүй
Гаслант асуулт хагацахгүй
Уйтгарт хүмүүс цугларч
Уруу харцгаасан газраа
Харанхуй сүүдэртэй нөхөрлөж
Хаалга үүдийг чагнана
Хана туургыг балбаж
Харийн чимээг хүснэ
Орчлонгүй хүний орон болсон
Орог оготнын үүр болсон
Уйтгар мөрөөдлийн уг болсон
Ийм нэгэн газраа
Уйтгарын орон үүнд
Удаан хэрхэн хүлцэнэ
Учирч амсаж ч үзэв
Одоо чөлөөлөх ч болов
1932 он
УЙТГАР ЗОВЛОНГ САНАГДУУЛАХУЙ
Өмхий зоорин дотор
Үнсэн царайлан сууцгаана
Өдрийн уртыг өнгөрүүлэхдээ
Үлгэр оньсогыг ярина
Гундсан сэтгэлийг сэргээхдээ
Худал баахан ярина
Хуучин үгийг шүүмжилж
Хууль заргыг хэлэлцэнэ
Минут бүр маргалдаж
Мангуу тэнэгтээ хүрэлцэнэ
Хэрэлдэж зодолдож шуугисаар
Хэдэн цагийг өнгөрүүлнэ
Хоолойгоо сөөтөл бархирч
Хөгжил наадам болгоно
Хоѐр гурваараа дарвиж
Харуулын цэрэгт зандруулна
Бужигнаж дэвхцэн хашгиралдаж
Бухимдсан сэтгэлийг мартуулна
Бууний жад ороод ирэхэд
Бутарч гүйлцэн сандарна
Нарны гэрлийн оронд
Лаа дэнг барина
Нарсан даалууг балбаж
Наадам жаргал болгоно
Гурил шатрыг тавьж
Гурав дөрвөөрөө бөөгнөнө
ЦАХИМ НОМЫН САН