Page 52 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 52

52   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр





                                                    ХУВЬСГАЛЫН ҮР


               Хаврын найртай улирал ирэхэд бургаасны зулзага цоморлигийн
               дотроос бултайн цэцэглэж ,
               Зугаацахаар одогчдын сэтгэлийг маажилна .
               Харгисын суртлаас мултарсан эх, бяцхан хүүхдийг өлгийгөөс гармагц
               Цэцэрлэгийн дотор аваачиж, түүний наадахыг үзээд баясна
               Хувьсгалын үед төрсөн хүүхдүүд хүүхдийн цэцэрлэгт хүмүүжиж
               Хөөрхөн дүгэрэг царай нь хөрсжөөд, хоѐр хар нүд нь тормолзоно.
               Хол ойроос ирсэн хөгшин залуу тэд нарын бужигналдахыг үзээд
               Хүн бүхэн өхөөрдөн инээмсэглэж, энэ хүүхдийг магтан, тэр хүүхдийг гайхна
               Тэнгэрийн хязгаар цав цэлийн гэгээн нар ойртон тусах нь тааламжтай
               Тэдгээр хүүхдүүд цэцэрлэгийн дотор цугларан наадаж
               Ариун агаарт эрүүл энхээр хүмүүжинэ .
               Дэргэдэх эгч нарыг дуурайн хувьсгалын дууг дээр дор, нарийн бүдүүнээр
               аялах бөгөөд
               Бяцхан улаан тугийг барьцгааж, бөндөг, бөндөг алхлах нь өхөөрдөлтэй
               Хараацай болжмор хөгжим мэт эгшиглэн үүгээр түүгээр сүлжин нисэхэд
               Хүүхэд тэд нар түүнийг сонирхон, чагнаж, нэг нь нөгөөдөө зааж,
               нөгөө нь нэгэндээ хэлнэ
               Балчир атал чадвартай боловсронгуйгаар наадах нь бахархалтай
               Бага атал хэвлүү, бас орос монгол алинаар ч ярих нь сайшаалтай

               Зуны тунгалаг наранд Туулын голын зүлгэн дээр цугларч
               Галуу ангирын дэгдээхэй мат гангар гунгар хийлцэн наадах нь юутай хөөрхөн
               Элдвийн өнгөтэй эрвээхэй хоосон агаарт ийш тийш нисэхэд
               Хоѐр гурваараа зэрэглэн хойноос нь хөөлдөх нь цогтой бөгөөд эрэмгий
               Хувьсгалын байдлын хүмүүжилд дэрвэлзэж байгаа хоосон ядуу ардын хүүхэд
               тэд нарыг
               Эцэг эх эгч нар нь үзээд бахархаж , хүүхэд төрвөл даруй хүргэн авчирна
               Хойчийг залгамжлах пионерийн дүү нар болох
               Хорьдугаар зууны хүмүүжилтэй тэд нарыг үзэх бүрий өхөөрдөж , харах бүхий
               бахархан , бодох бүрий сайшаана би.
               1932 он



                                                      МИНИЙ НУТАГ


               Хэнтий, Хангай , Саяаны өндөр сайхан нуруунууд
               Хойд зүгийн чимэг болсон ой хөвчин уулууд
               Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
               Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
               Энэ бол миний төрсөн нутаг




               ЦАХИМ НОМЫН САН
   47   48   49   50   51   52   53   54   55   56   57