Page 47 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 47

47   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Дурдан дээл нь дугуйны гинжинд орж
               Дугариг цагаан царай нь ув улаан болов
               Хажуугаар явсан хүнийг ханцуйгаар даллаж
               <Ёо ѐо гэж ярвайн, уруулаа унжуулж уйлах мэт
               Гингэнэж энэ хүнд эрхлэн тэр хүнд тэмүүлнэ .
               Ажилчин хүн <Аальгүйгээс хамаргүй>гэсэнд
               <За яршиг даа та юу хэлж байгаа юм бэ
               Хүүе яадаг билээ . Хамаргүй болбол харин хэцүү байгаа
               Үгүй ердөө хүний царай яаж харах билээ > гэж нүүрээ таглана.
               1931он





                                                 ФЕОДАЛЫН ЯНАГЛАЛ

                                                         (үзэв үү)

               Бараан царайтай Баяр туслагч
               Баян болоод Феодал мөн
               Балай цагийн ѐсоор
               Бадамын хүүхнийг богтлон авчээ

               Баруун гэрийн хоймор сууж
               Багачууд хүүхнийг зандарна
               Барлаг боолчуудыг зэрэглүүлж
               Бие ба эхнэрийг хүндлүүлнэ

               Эд мөнгө ч элбэгтэй
               Эхнэр хүүхэнд дуртай
               Эеэр эс болбол
               Эзний зарлигт хүргэнэ

               Эр нөхөр байвал
               Эрүү ялд унагаана
               Эгч дүү байвал
               Эмийн адил хэрэглэнэ

               Хуучин эхнэр хөгширч
               Хоѐрдугаар эхнэр хэрэгтэй болов
               Хөөрхөн бүсгүйг эрвэл
               Хөдөөнөөс эс олов

               Хот газар ирэв
               Хогшил гэрийг төхөөрөв
               Хоѐрдугаар эхнэр аваад
               Холхи гэрийг мартав




               ЦАХИМ НОМЫН САН
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52