Page 44 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 44
44 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Завь онгоцонд сууя даа
Жаахан (жахаг) арал дээр гаръя даа
Залуу хүүхнийг сугадаж
Замурын цаагуур оръѐ доо
Бъюик тэргэнд сууя даа
Пикникийн газар очъѐ доо
Битүүлэг архийг задалж
Бяцхан хүүхнийг дайлъя даа
Наадаж цэнгэж дуулъя даа
Найрын дунд жаргая даа
Нарийн хөгжмийг дуугаргаж
Наагуур цаагуур нь бүжиглэе дээ
Хад ууланд авиръя даа
Хажуугийн модонд нуугдъя даа
Хайртай хүүхнээ аваачиж
Харганы сүүдэрт үнсье дээ
БАС
Богд уулын ард
Дөчин градус хүйтэн боловч
Бага залуу бидний сэтгэл (янаглал)
Бяцхан ч хөлддөггүй юм даа
Харанхуй гудамжаар явахад
Хальтиргаа бултаргаа олон боловч
Хаалгыг нь дуудаад орвол
Хайрын гэрэлд ханадаг юм шүү дээ
Богд уулын ард
Дөчин градус хүйтэн дээ хүйтэн дээ
Бяцхан хүүхний өвөрт
Наян градус халуун даа
Баруун хойд уулын орой дээгүүр үдийн наран
мэндчилэн далд ороход
Баруун гэрийн хаяанд суусан би түүний хойноос
ширтэн хоцров.
Хөвөн цагаан үүл хөх тэнгэрийн цаагуур улаан шараар
гэрэлтэн тунахын дунд
Хөөрхий түүний фантаз товойж үзэгдээд алс газрын сайхныг
мөрөөднө.
ЦАХИМ НОМЫН САН