Page 45 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 45

45   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Өглөө үдшийн орон нь алсалсанд өчүүхэн хоѐр зүрхийг
               ташаалуулан зовооно
               Өрөвдөлтэй сэтгэл нэгэн ямхын хооронд тул хоосон агаарт
               нэвт үнсэлцэнэ.

               1931 . Улаанбаатар




                                                          УРИАЛ

               Дэлхий дээр маш эрт юунд бид оршив
               Үнэхээр гэмшивч барахгүй харанхуйн зовлон дор суужээ.
               Он удтал зовлонгийн униараар шөнийн цагийг өнгөрөөхүйд
               Миний дотор тохиолдсон гашуудлыг хэмнэвч барахгүй
               Нэгэн үе бурангуйн өнцөг дор бүгдээр сууцгаагаад
               Дарлагч доромжлогчийн гашуудлыг тэсдэшгүй хүлээв.
               Гэв гэнэт Сибирийн оронд пролетарийн хөгжим сонстоод
               Гал цахилгааны дуу нь хувьсгалын уриал болон сонстлоо
               Сэтгэлийн зориг ихэд хөдөлж уйтгар бүгд арилаад
               Шинэ цагийн шийдэм баттай гаруудад баригдаж
               Хувьсгалын жагсаал нийтийн хамт сүртэй жагсав.
               Дарлагч авгай, доромжлогч авгайг тулалдахаар дуудав аа
               Хуучны байгуулсан шавар шавхай өмхий байдлуудыг
               Илжирсэн туйпуу гэр мэт нураагаад
               Шинэ янзын хувьсгалт оронд бүгдээрээ суун
               Марксын Уриалыг ихэд хөгжимдөв.
               Дэлхий дээр хүний сүрэг оршсон нь цөөнгүй
               Бүгдээрээ бидний хөгжмийг сонсоод салхины зүг баригдана
               Нааш ир нааш ир нөхдүүдээ хэмээн бархиралдаж
               МАРЛЫН залуучуудыг уран хөгжмөөр ихэд уриална.
               1931 он

                                          НЭГЭН ҮГ ДЭЛХИЙГ ДОНСОЛГОВ


               Балтын далайн хөөсөрсөн давлагаа эвхэрч
               Баруун зүг хаялан цохилов
               Петр хааны тансаг ордны өмнө
               Зуун мянгаар ажилчид залуучууд үхнэ
               Бид эрхээ тэмцэх ч хэрэгтэй, эсэргүүцэх ч хэрэгтэй .
               Винтов буу цагаан цэргийн гарт тачигнана
               Зүрх, уушиг, толгой биеийг ялгалгүй
               Цагаан цэргийн жад, сэлэм нэвтэлнэ
               Баатар зоригт алх хадуураа барин
               Бид дайсныг дарах ѐстой , дийлэх ѐстой
               Мянга есөн зуун арван долоон оны арван нэгдүгээр сард




               ЦАХИМ НОМЫН САН
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50