Page 39 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 39

39   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               салхины эсрэг хурданаар одох агаад
               Гүн далайн эзгүй арал дээр очиж , мянгантаа тэврэлдэн, түмэнтээ үнсэлцэнэ.
               1930 он




                                               «ПИОНЕР» ЛАГЕРЬ ДЭЭР


               Зун цагийн найртай сайхан өглөө
               Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай вэ?
               Хойчийг залгамжлагч пионер нар эртлэн босоод ,
               Хүйтэн булгийн усаар нүүрээ угаана
               Дөрөв дөрвөөрөө эгнэн жагсаж явах бөгөөд
               Нүцгэн шилбүүд нь чийрэг агаад шулуун
               Эгнээ бүрийн дундаас дуурсаж бүхий дуу нь
               Тунгалаг болоод өндөр, яруу болоод сайхан
               Сэтгэл зориг нь нэгэнт хөгжсөнд
               Уул боловч асар өндөр бус
               Тал боловч төдий л хол бус,
               Туйлын гүн далайгаас ч үл эмээнэ.
               Юу ч болов бэрхтэй гэж санагдахгүй
               Хаана ч болов хүрэхгүй гэж бодогдохгүй .
               Баясгалант сэтгэлээс хувьсгалын дууг дуулж
               Уудам талбар дээгүүр зоригтойгоор алхална
               Улаан тугийн доогуур адил янзын хувцас яралзан
               Улаан бүчис салхинд сэрвэлзэх тутам сэтгэл нь хөгжинө
               Борлосон нүүр нь хөрстэй агаад өнгөтэйгөөр үзэгдэж
               Сортгор нүд нь сэргэлэн бөгөөд цогтойгоор гэрэлтэнэ.

               1930 он




                                                           МОД


               Есөн сарын анхны сайн өдөр
               Идэр залуучууд бүгдээрээ гарч жагсан ѐсолно
               Хувьсгалын улаан тугаар бүх ертөнцийг бүрхээд
               Хүн бүхний чихэнд хөгжмийн дуу сонстоно.
               Пролетари залуучуудын зориг нь хөгжөөд
               Сүрт жагсаалын дунд урамтайгаар алхална
               Өндөр хоолойгоор хувьсгалын дууг дуулахад
               Эсэргүүгийн сүлд зайлж, өөрсдийн ангийн зориг хөгжинө
               Хүн төрөлхтний ихэнх нь гарч жагсаад
               Хөгжмийн дуу туг далбаагаар дэлхийн бөмбөрцгийг бүрхээд
               Гэгээн нар тэртээгээс тольдон үзэж сонирхон сайшаагаад,




               ЦАХИМ НОМЫН САН
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44