Page 36 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 36

36   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Уурын онгоц зомгол мэт далбилзан халбилзаад
               Урагш хойш догшин долгионд цохигдон бөмбөрнө.

               Сүрхий их хөдлөн долгиоход
               Суусан бидний махбод харшлаад
               Хүн бүр толгой өвдөн, дотор хутгалдан
               Оронд хэвтэцгээн идэж уухыг орхив.

               Цонхоор шагайж, далайн усыг үзвэл
               Уул хад мэт долгион дээр доор орж байв
               Бүлэг бүлэг боргилсон ус цонхон тийш халиад
               Ширүүн салхитай шуугих эмээлтэй

               Улам улам явах тусам нэн нэн хөгжөөд
               Хүн бүр бие зүдүүрэн санаа галирчээ
               Дэмий хэвтэцгээн, хааяа босож бие биеийг эргэцгээгээд
               Хэзээ, Балтийн далайг гатлахыг хүсэн асуусаар явав.

               Зургадугаар өдөр болоход газар ойртсон бөгөөд
               Онгоцны явдал нэлээд зөөлөн болов
               Бүгдээр аяархан сэргэж босоцгоогоод
               Идэж уун, нааш цааш явцгаах болов

               Удалгүй явсаар буух шахсан гэхэд
               Сэтгэл баяртай яаран бэлдэцгээж байв
               Гэтэл тэртээ талд хуурай газар үзэгдэхэд
               Хуучил танил нөхөртэй учирсан мэт санагдаж байв.

               Бие засарч сэтгэл сэргэсэн нь
               Онгоцны дээр салхинаа суун явав
               Мөн далайд цутгасан Одер мөрний адагт ирвэл
               Уул ус жигдэрсэн сайхан газар байна.

               Далайн мөрний хөвөөгөөр зэргэлсэн уул үзэгдэх агаад
               Мод ба ногооны амьсгал тунгалаг агаартай хослон үнэртэнэ
               Шинэ сарны гэрэл туяаран усанд гэрэлтээд
               Олон од жирэв жарав гийлцэнэ

               Тэртээд улаан туяанаа олон гэрэл гилтэгнэх нь
               Штенин хэмээх хот ойртож байнам гэнэ
               Энэ тэрийг сонирхон явсаар байтал
               Удалгүй мөн хотын Гаваньд (Далайн булан ) онгоцыг татав


               Штенин хотноо үзвэл
               Герман улсын хязгаарт нэгэнт иржээ




               ЦАХИМ НОМЫН САН
   31   32   33   34   35   36   37   38   39   40   41