Page 31 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 31

31   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Гаалийн газар байцаан нэгжих нь яршигтай
               СССР улсын хилд нэгэнт ормогц
               Элдэв зүйл цөм гадаадын байдал болов.
               Торайцарь (Тройцкосавск) хотод тусгай буудлын
               газар сууж, явах өдөр цагийг хүлээнэ.

               Хойд энгэр оросын хилээс урагш Монгол нутгаа сонирхон авай
               Гурван хоног болсны дараа уулын тэргээр цааш яваад,
               Элст давааг давж, Сэлэнгэ голын хөвөөнд очив.

               Өвлийн улирал ойртож, голын ус татарчээ.
               Уурын онгоцны оронд морин тэргээр хатируулав.
               Оросын паар тэрэг хүв хүв тар тар хэмээн таржигнуулна
               Халхын хэдэн хөвгүүн тэрэгний дээр бөндөгнөнө .


               Явах зам Буриад монголын нутаг
               Байдал төлөв монгол газрын ойролцоо
               Хөдөөгийн буриад айл цөм, хэдэн пин саравчаар буурилж
               Хэдэн мал, хэсэг хадлан тариаланг ажиллан сууна

               Хойд зүг дардан замаар давхиулан явсаар
               Хоѐр гурван ухааг давав.
               Галуутын нуур уудам хөндий мэлцийм их
               Умард этгээдэд их уулс ханаран үзэгдэнэ .

               Уулын оройгоор үүл манан ундраад
               Удалгүй хүйтэн шамрага будран оров.
               Тэрэгний бүрхүүлээр хүйтнийг хамгаалсаар ,
               Замын айлд хүрч цайлаад , цааш явав.

               Оройн бүрийгээр шаардан давхиулсаар
               Удалгүй Өвгөн гэдэг газар хүрч ирэв.
               Өглөө эртлэн босож, цай идээг базаагаад
               Цагаан хярууны дундуур цааш хатируулав.

               Явах замд буриадын нэгэн хийд бий .
               Байдал дүрс монголынхоос ялгалгүй,
               Хажуугийн ууланд рашаан ус бий агаад
               Урт модон хоолойгоор хийдийн тийш урсуулжээ.

               Хэд хэдэн давааг даван өнгөрч
               Хөдөөгийн айлд цайлан дулаацаад мордов
               Цааш замын хажуугийн модны хэмжээг тоолон
               Холын барааг харсаар явав.





               ЦАХИМ НОМЫН САН
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36