Page 29 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 29

29   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хойд давааг өсгөн шогшиход
               Хол ойр элдвийг санан бодон явав.

               Энэ үе уул давааны энгэрт
               Намрын шар нар жигдлэн тусаад
               Мөн ард нимгэн цас алагласан болоход
               Эргэх цагийн улирлыг гайхан явав.

               Умарт давааны орой улам улам ойртмогц
               Улаанбаатар хот улам улам холдон униартана.
               Урагш хэдэнт, шогшиж, замыг дөхөөн
               Хойш хэдэнт харж, хот орноо санагалзан явав.

               Мааньтын даваан дээр нэгэнт гарвал
               Манай хүрээ нэгд нэгнээр үзэгдэнэ.
               Гэдрэг хандаж, сэтгэлийн дотор уяран ѐслоод
               Их давааны ар замаар довтлон одов.

               Хээр хөдөөгийн газар нэгэнт болоод
               Уул ус жигдлэн , өвс ногоо үргэлжилжээ.
               Толгойтын давааг авиран гарч гэдрэг үзвэл ,
               Богд хан уул тодорхой үзэгдэх нь гайхамшигтай

               Хүй голын өртөөнд хүрч очоод
               Улааны морийг халж, цааш явав.
               Хөндлөн голд уудам талбар газар бөгөөд
               Хуучны долоон хошуу наадам бужигналдан байжээ.

               Бургалтайн өртөөнд бууж амраад,
               Бүрий гэгээгээр шинэ сарны гэрэлд шогшино.
               Хунцалын өртөөнд хүрч , буудаллан хоноод
               Хойд зүгт өглөө эртлэн явав.

               Бороогийн голын хажуугаар өгсөн явахад
               Буудай тариа үргэлжилсэн нь сонирхолтой
               Бидний монголын тариалангийн газар энэ орчим бөгөөд
               Улмаар хөгжүүлбэл, ардын амьдарлагад (амьдралд) тустай нь магад
               Хуримтын өртөөнд хүрч хоѐр шинэ нөхөртэй нийлэлцээд
               Хойд зүгт гангар, гунгар хийлцэн урамтайяа давхилдав
               Хараагийн өртөөнд очоод , ажиглан үзвэл
               Газрын байдал уул ус жигдэлжээ.
               Голын эхэн тийш саруул хөндий гэрэлтээд
               Зүүн хойдод өндөр нуруунууд ханарчээ.
               Дөрвөн зүйлийн малууд энд тэнд сүрэглээд
               Өвсний соргог , усны тунгалгийг даган бэлчжээ.





               ЦАХИМ НОМЫН САН
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34