Page 26 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 26
26 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Д.Нацагдоржийн урлан бүтээх хөдөлмөрийн онцлог бол зохиолоос зохиолд
байнгын эрэл хайгуул хийдэг байсанд оршино. Энэ нь их зохиолчийн монгол
ардын аман яруу найраг, хуучны бичгийн зохиол, европийн болон орос зөвлөлт,
дорно дахины сонгодог утга зохиолыг гүнзгий судалснаар уламжлах шинэчлэх
ѐсны амьд холбоог тогтоож чадсантай нь холбоотой юм.
Ерөөс Д.Нацагдоржийн уран бүтээл нь Монголын шинэ утга зохиолын үндсэн
зарчмыг бий болгохын төлөө эрэл хайгуул байсан гэж бүхэлд нь нэгтгэн үнэлж
болно. Хувьсгалт шинэ утга зохиол, түүний үндсэн зарчмын анхны үлгэр жишээг их
зохиолч зохиол туурвилаараа үзүүлсэн гэж хэлж болно.
Д.Нацагдорж ийн бүтээлийн өргөн сэдэв, гүн агуулга, уран зохиомж,
яруу сэтгэлгээ , оновчтой дүрслэл тэргүүтэн нь орчин үеийн монголын утга зохиол
урлагийн шинэ уламжлал болж , өнөөгийн уран бүтээлч залуу авьяастан нарын
зохиолынхоо чанар чансааг хэмжих хэмжүүр, урлах эрдмийн шалгуур сургууль
болж байна.
Д.Нацагдорж бол гандан бууршгүй яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол,
жүжгээрээ монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавьж хожим хойчийн
зохиолчдод үлгэр дууриал болж байгаагаараа зөвхөн манай орны төдийгүй
дэлхийн уран сайхны соѐлд хувь нэмэр оруулсан сод уран бүтээлч , яруу сайхны
тэнгэрт мөнхөд гялалзах гэрэлт од мөн.
Тиймээс ч <Д.Нацагдорж биеэ умартан өнгөрсөн үеэс монголын оюун санааны
ирээдүй уруу гүүр барьж эхлэгчдийн нэг байжээ. Ард түмнийхээ уран бүтээлч суу
билэгтний оргилын хувьд их найрагч зөвхөн та нарт төдийгүй бид бүхэнд, дэлхийн
бүх утга зохиолд хамаатай юм > (Утга зохиол, урлаг 1986 ¹47 ) гэж Башкирийн
зохиолч Мустай Карим хэлсэн нь аргагүй үндэстэй юм.
Монголын ард түмний сод билэгт хүү Дашдоржийн Нацагдорж нийгэм , олон
түмнийхээ үзэл санааны хувьсгалт өөрчлөлтийг гагцхүү суут зохиолчийн хувьд эрч
далайцтай илэрхийлж чадсанд л түүний уран бүтээлийн давтагдашгүй чанар ,
урлах эрдмийн гайхамшиг, залгамж үедээ нөлөөлөх үлэмжийн их чадал , олон
үеийн уншигчдыг эзэмдэн дагуулсаар байгаа увидас нь оршиж байна.
1974-1996
Д.Цэдэв
ЦЭНХЭРЛЭН ХАРАГДАХ
1. Цэнхэрлэн харагданаа хө хө
Цэцэг навчтай уул байнаа хө хө
Чин зоригийг баривал хө хө
Цэнгэж болмоор уул байна хө хө
2. Алаглагхан харагдана хө хө
Алим жимстэй уул байнаа хө хө
Амраг хоѐр үртэйгээ хө хө
Амьдарч болмоор уул байнаа хө хө
ЦАХИМ НОМЫН САН