Page 28 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 28
28 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
ПИОНЕРИЙН ДУУ
Бүх олон багачууд аа
Бүрхсэн улаан цэцэрлэгтээ
Бүр шинэ үүсгэлээр
Бужигналдан наадацгаая
Бэлхэн ээ
Ариун улаан цусандаа
Ардын хувьсгалыг шингээж
Агуухан цагаан тархиндаа
Ашдын боловсролыг тогтооѐ
Бэлхэн ээ
Шинэхэн улаан бүч минь
Салхины зүг хийсэхэд нь
Шинэ өсвөр багачуудын
Сэтгэлийн үзүүр хөдөлнө
Бэлхэн ээ
Бага алаг бөмбөрийн маань
Пар пар дуугарахын хамт
Багачууд хүүхдүүд бүхний маань
Баяр зориг нь хөгжинө
Бэлхэн ээ
Арьсан бөмбөгийг бөмбөрүүлэхэд
Асар догдлохын адил
Алсын их улирлыг
Авцгаах багачууд мөн өө
Бэлхэн ээ
Бэлтгэн нэгдэж жагссан
Багачууд бид бүгдээр
Бахиралдан гүйлдсээр
Баатар хувьсгалыг залгамжилъя
Бэлхэн ээ
1925
УЛААНБААТАРААС БЕРЛИН ХҮРТЭЛ
Улаанбаатараас 1926.10.17-нд
(1926 оны 10 дугаар сарын 17 –нд гарсан )
Тэр өдөр явахыг бэлтгэн завдаад,
Энэ тэртэй баярлалцан ѐслолцов.
Өртөөний улааг дуудан хүлээлгэсэн бөгөөд ,
Морин тэргэнд сууж баруун хойд зүг замнав.
Хотын захад нэгэнт гармагц
Алсын замын үзүүрт оров
ЦАХИМ НОМЫН САН