Page 23 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 23

23   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               <баруун дамнуурчны ба Гандангийн дэнж хоѐрын хооронд нэг нарийхан шинэ зам
               нээгдтэл> Цэрэнлхам хүүхэн урхиндаа Лодонг бүрэн татан оруулсныг дүрсэлсэн
               юм. Хятадын худалдаа мөнгө хүүлэгчдээс монголчуудыг тонож элдэв муу зуршилд
               сургаж, бузар явдлыг дэлгэрүүлсний уршиг, харгис бурангуй нийгмийн гайгаар хүн
               чанараа гээсэн хэсгийн дүр зургийг төлөөлсөн Цэрэнлхам амьдралыг хүлцэн
               тэвчилгүй зохиолчийн сэтгэл зүрх басхүү өвдөж явсан нь ил байна. Тиймээс
               Цэрэнлхам хорт могойн уршигт муу явдлыг хүчтэй шүүмжилсэн нь Лодонгийн
               дүрийг улам амьд, олон талтай болоход нь үлэмж нөлөөлсөн гэж үзвэл зохилтой.
               Нэгэнт уул зохиол гүн гүнзгий утгатай баатрын дүр нь олон талтай өвөрмөц болж
               чадсаны учир түүнийг загварчлан авч үзэж зохиолын аль нэгэн төрөлд заавал
               шахан багтаах гэж оролдоход зохистой дүн гарахгүйд хүрнэ.
               М.Гаадамбатай маргасан маргааныхаа явцад Ч.Лодойдамба өөрийн дүгнэлтийн
               баталгаа болгож өгүүллэгээс үг өгүүлбэр авч тайлбарлахдаа шог хошин төрөлд
               таарах баримтыг эс хайхарсан тал байна. М.Гаадамба ч гэсэн уг өгүүллэгээс шог
               аясад таарах нотолгоог өлгөж аваад эмгэнэлт явдлыг нь бас орхигдуулжээ. Энэ
               хоѐр хэтэрхийлэл < Ламбагуайн нулимс> зохиолын төрөл зүйлийг тогтоох, гол
               баатрын дүрийн шинж, зан төрхийг үнэнээр тайлбарлахад нь садаа болсон юм.
               Харин <Нацагдоржийн энэ зохиол бол эмгэнэлт зохиол мөн. Гэхдээ инээд хүрэх
               газар огт байхгүй гэж нэг талыг баримтлан ярих юм бол үлэмж буруу болно.
               Эмгэнэлт зохиол хичнээн чадалтай болох тусмаа инээдэмт явдал их байдаг удаа
               бий. Жишээ нь их Шекспирийн гайхамшигт эмгэнэлт зохиолуудыг санахад
               эмгэнэлт зохиолд инээдэмт учрал их хэмжээтэй байдгийг тод харуулна> гэж
               Ч.Лодойдамбын маргааны явцдаа нэгэнтээ хэлсэн нь зохиолыг чухам зөв
               тайлахын үүдэл санаа байжээ гэмээр. Үнэхээр <Ламбагуайн нулимс> өгүүллэгийг
               дахин дахин уншихаар эмгэнэлтэй гэж өөрийнхөө батлан тайлбарласныг зохиогч
               учир дутагдалтай гэж эргэн санасны гэрч мөн биз.
               В.Шекспир, М.Горький, М.Шолохов зэрэг сонгодог зохиолчдын зохиолд инээдэм
               хийгээд эмгэнэл хослон нэгдсэн байх нь олонтаа. Ер нь шог зохиолд инээдэм
               эмгэнэлийн аяс ч байдаг. Эмгэнэлт зохиолд инээдэм шоглол ч бас байж болдог.
               Үүнийг зохиолч Д.Намдаг амьдралын ухаанаар зөв ажиглаж <Уг зохиолын
               шоололтын чанартай боловч эмгэнэлтэй билээ. Гэтэл амьдрал гэдэг маань бүхэл
               бүтэндээ эс боловч тал хувь нь , тал хувь нь эс боловч бяцхан хувь нь эмгэнэлтэй
               болж ирээд инээдэмтэй нь аргагүй байдаг бус уу . Иймд Нацагдорж түүнийг
               аргагүй их авьяаст нүдээр ажсанаа зүй ѐсоор бичсэн нь бус уу > (Д.Намдаг. Танин
               мэдэж таниулан мэдүүлэх нь , Утга зохиол, урлаг 1966 ¹8 ) гэж өгүүлсэн юм.
               <Ламбагуайн нулимс> өгүүллэгийг тайлахад <Хэлхээгүй сувд> дуусаагүй
               зохиолынхоо өмнө Д.Нацагдоржийн бичсэн зүйл ч бас анхаарал татаж байна.
               Зохиогч түүндээ <Аюумшигт, сүрхий гайхамшигт, инээдэмтэй, гашуудалтай,
               уйтгарлалтай, сонирхолтой элдэв байдлыг үзүүлэх> , <Хүний сэтгэлийг хөдөлгөх,
               донслуулах, айлгах, төөрүүлэх, сүрдүүлэх, цочоох, догдлуулах, уяруулах ,сэргээх
               инээлгэх> (Цог 1966 ¹8 ) гэж бичсэн юм.
               Энэ бол Д.Нацагдорж зохиолоо загварт баригдалгүй олон талтайгаар инээдэм,
               гашуудал, уяруулал, догдлуулал, тэргүүнийг хослуулан туурвидгийн гэрч мөн.
               Д.Нацагдоржийн << Ламбагуайн нулимс >> өгүүллэг, баатрын дүр нь шог инээдэм,
               эмгэнэлийн харилцан шүтэлцэж биесээ баяжуулсны бодит жишээг шинэ үеийн
               уран зохиолын хуудаснаа тодорхой харуулан өгчээ. Д.Нацагдорж зохиол




               ЦАХИМ НОМЫН САН
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28