Page 18 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 18

18   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               < Хүний махан хүнстэнгүүд
               Хүрэл чулуун зүрхтэнгүүд >

               гэснийг <хэнгэргийн цохилтоор хэмжээгий нь тааруулан дууддаг> ѐсоор үзэж

               < Хү-ний мах-хан хүн-нэс-тэн-гүүд
               Хү-рэл чу-луун зү-рих-тэн-гүүд>

               буюу өргөлттэй, өргөлтгүй үеийг -Ү хэмээн тэмдэглэвээс, хэмжээ тэгш бөгөөд
               өргөлттэй, өргөлтгүй хошоод үе нь нэгэн нэгж болон түүнийг -Ү тэмдгээр үзүүлбээс
               даруй

               -Ү - Ү - Ү - Ү
               -Ү - Ү - Ү - Ү

               гэсэн зохион байгуулалттай шүлэг> (Хэл зохиол судлал, боть 7, ШУАХ ,
               Улаанбаатар 1969 , 92-93 дахь тал) болно. Энэ нь бөөгийн дуудлагын шүлгийн хэм
               хэмжээ нягт таарсан толгой сүүл зэргийг холбоод зогсохгүй мөр мөрөөр нь тэр ч
               атугай жич, илүүдэгч авиаг ижилсгэдгийг харуулж байна. Б.Содном <Миний нутаг>
               шүлгийг бөөгийн дуудлагатай харьцуулан үзэж өргөлтийн тоог тодорхойлж,
               <жишиж үзсэн хоѐр зүйлийн шүлгийн хэмжээ, үгийн толгой адгийг холбон
               шүлэглэсэн талаар ялгаа алгаа> (Б.Содном Д.Нацагдоржийн намтар зохиол ,
               УХХЭХ, Улаанбаатар, 1966, 96-97 дах тал )гэж дүгнэжээ. Гэтэл Ц.Дамдинсүрэн
               <Миний нутаг > -ийн хоѐр бадгийг халх монголын дуутай харьцуулан үзэж < Эдгээр
               шүлгийг хянан үзвэл зөвхөн толгойг холбох талаар бага сага ялгавар бий боловч
               бусад үгийн тоо ба журмын талаар нэг адил болно> (Ц.Дамдинсүрэн Гадаад
               хэлнээс шүлэг орчуулах тухай <Олег сэцэний дуулал>-ын орчуулгын тайлбар
               Шинэ толь 28 1938 ¹2 195 дах тал ) гэжээ. Уг нь ардын дуу бөөгийн дуудлагын аль
               нь ч гэсэн монгол аман зохиолын төрөл мөн учир шүлгийн тогтолцооны хувьд
               зарчмын ялгаагүйн улмаас ийм дүгнэлтэд хүрсэн боловуу . Монгол аман зохиол
               гэж тусдаа, бөөгийн дуудлага гэж ангидаа гэж салган хэлэлцэх ахул судалгааны
               үнэн зөв дүгнэлт гаргахгүйд хүрнэ буй заа. Харин Д.Нацагдоржийн <Миний нутаг>
               шүлгийн аль нэг мөр, бадгийг таслан аваад аман зохиолын (тууль, дуу бөөгийн
               дуудлагын) мөр бадагтай тулган үзэхэд бодит үр дүн гарахгүй байж мэднэ. Учир нь
               Д.Нацагдорж бол аман болон бичгийн зохиол мэтийг хуулбарлагч биш, түүнээс
               суралцан ухамсартай бүтээлчээр сэтгэн хөгжүүлэгч зоригтой шинэчлэгч байсан
               билээ. Тиймээс <Уг асуудлыг тайлах оньсыг гадна хэлбэрийн ойролцоо төстэйд
               биш шүлэглэх ухааны дотоод бололцоонд үзэх хэрэгтэй > (Утга зохио лурлаг 1975
               ¹45) юм.

               Ингэж vзэх юм бол Д.Нацагдоржийн бєєгийн дуудлага сонсоод <шvлгийн зохион
               байгуулалт сайн . Ритм, такт маш жигд. Yгийн vе хуваарь адилхан байна. Хуучнаас
               шинийг олж авах хэрэгтэй байдаг. Шvлэг бичих нэг л сvрхий техник vvнд байна >
               гэж єгvvлсэн нь <Шvлэг бичих нэг л сvрхий техник>-ээс суралцах гэсэн санаа
               болно. Тvvнээс бус дурдсан бєєгийн дуудлагатай vе тогтолцоо хэлбэр хийц ягштал
               тааруулж шvлэг бичнэ гэсэн vг хараахан биш юм. Д.Нацагдоржийн <Миний нутаг> -




               ЦАХИМ НОМЫН САН
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23