Page 16 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 16
16 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Ингэж Д.Нацагдорж бичиг зохиолын их өв уламжлалтай танил байж <Манай ардын
аман зохиолыг үндсэн суурь болгож, түүний баялаг үг, гайхамшигт найруулгыг
ашиглаж, шинэ үеийн зохиолтой холбож чадсан> (Шинэ толь 27 1937 ¹4 104-105
дах тал)-ыг нэн түрүүн <Миний нутаг> шүлгээс нь ажиглаж болно.<Хангайн
магтаал>, <Хан Хөхүйн магтаал>, <Их богдын магтаал> зэрэг монгол ардын
магтаал, <Алтайн магтаал>, <Хэрлэн> мэт магтуу дуунд нэвт шингэсэн эх орноо
энхрийлэн хайрлах, байгалийн сайхныг хэзээнээс бахадсаар ирсэн үзэл санааны
уламжлалын дагуу Д.Нацагдоржийн <Миний нутаг> зохиогдсон гэдэг нь
тайлбарлаад байлтгүй тодорхой юм. Тэгэхдээ Д.Нацагдорж <Их богдын магтаал>
зэрэгт уг дүрсэлж буй газар оронд байгаа эсэхийг харгалзалгүй хэвшмэл
санаагаар өгүүлдэг (тэр байхгүй бар арслан мэтийн тухай хэвшсэн хэллэгээр
өгүүлэх ) уламжлалд шүүмжлэлтэй бүтээлчээр хандаж <Хан Хөхүй >, <Отгон
тэнгэрийн магтаал > ийн <Дүрслэгдэхүүн, дүрслэхүүн хоѐрын хооронд тодорхой
холбоог тогтоосон > (Шинжлэх ухааны академийн мэдээ 1964 он ¹1 68 дах тал)
зохист уламжлалыг залгамжилжээ. Гэхдээ Д.Нацагдорж <Миний нутаг>-аа
тодорхой нэгэн уул ус, буюу байгалийн бүсийг хамарсангүй. С.Буяннэмэхийн
томьѐоллоор <Ерөнхий өгүүллийн магтаал> (С.Буяннэмэх Утга зохиолын үүд ,
ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалж буй гар бичмэл дэвтэр,
103-107 дах тал) - ын байдлаар бичжээ. Д.Нацагдорж бодит байдлыг гүнзгий
таньж, түүний мөн чанарт нэвтэрч чадсаны дүнд монгол орны хамгийн түгээмэл
шинжийг үнэн яруугаар дүрсэлсэн юм. <Миний нутаг> шүлгийн уламжлалыг
тодруулахдаа судлагчид зөрөө бүхий саналтай байгаа учир дэлгэрүүлэн авч үзье.
Б.Содном <Миний нутаг> гэдэг шүлгээ бичихдээ Д.Нацагдорж монгол бөөгийн
дуудлагын шүлгийн хэмжээ, шүлэглэн найруулах журмыг бүрэн ашиглаж,
өөрийнхөө хэрэгцээнд тохируулан авч чадаваа>
( Б.Содном Дашдоржийн Нацагдоржийн намтар зохиол УХХЭХ Улаанбаатар
1966.966 дах тал) гэж өгүүлсэн бол Л.К.Герасимович <Яруу найрагч гайхамшигт
шүлгээ бүтээхдээ монгол ардын дууны бүтээлийн шүлэглэлд үндэслэсэн бөөгийн
дуудлагын хэлбэрийг ашиглажээ. Иймээс ч орчин үеийн монголын яруу найргийн
хэлнээ ховорхон тохиол болсон үйл үгээр илэрхийлэгдсэн өгүүлэхүүн мөрийн
эцэст (бүхэл бүтэн бадгаараа ч ) байхгүй байна> ( Л.К.Герасимович Монгольской
Народной Республики(1921-1964 годов) Изд. Ленинградского университета. 1965
стр 68 ) гэж бичжээ. Б.Содном Л.К.Герасимович нар уул шүлгийг бөөгийн
дуудлагатай харьцуулан шинжилсний үндэс нь Д.Нацагдоржийн үе тэнгийн нөхөр
Т.Нацагдоржийн дурсамж яриа болсон байна. Түүнд :
<Ай галзуу чонон хөлөгтөнгүүд
Гал могой ташууртангууд
Хүний махан хүнстэнгүүд
Хүрэл чулуун зүрхтэнгүүд >
гэж бичээд, <шүлгийн зохион байгуулалт тун сайн. Ритм, такт маш жигд. Үгийн үе
хуваарь адилхан байна. Хуучнаас шинийг олж авах хэрэгтэй байдаг.Шүлэг бичих
нэг л сүрхий техник үүнд байна> гэж өгүүлэн хожим нь <Бөөгийн шүлгийн ритмийг
судалж амжсан> гээд <Миний нутаг> шүлгээ уншиж байжээ. (Т.Нацагдорж ,
Зохиолчийн дурсгалд Туяа 1957 ¹4 13 дах тал)
Эдгээрийг харьцуулаад К. Яцковская < Д.Нацагдоржийн бөөгийн дуудлага сонссон
ЦАХИМ НОМЫН САН