Page 12 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 12

12   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               дvрсэлсэн юм.


               <Таван тивд гайхуулагдан сайшаагдаад таван өнгө хүн төрөлхтөнд бишрэгдсэн>
               боловсон эмнэлэг шинжлэх ухааны ачаар дүлий хүн сонортой болж, <Энэ төрийн
               хөгжил, эрдэм ухааны онолыг сонсож> сохор хүн нүдтэй болж дэлхийг дахин үзэж
               сэтгэл санаа уужирч байгааг зохиолч басхүү дүрсэлжээ.
               <Зөвлөлтийн эмч Н. П. Шастин, түүний үр хүүхэд зэрэг тэр үеийн анагаах ухааны
               мэдлэг мэргэжилтэй хүмүүстэй ойр дотно байсан нь хүн ардынхаа эрүүл мэндийн
               асуудлыг уран бүтээлдээ үнэн зөв тусгахад нөлөөлсөн нь тодорхой байна> (
               Д.Нацагдоржийн уран бүтээлийн тухай УХГ. Улаанбаатар 1978 84 дэх тал)
               Д.Нацагдорж эрүүл энхийн тухай шүлгээ ард түмэндээ их хайртай зохиолчийн
               догдолсон халуун сэтгэгдлээр бичсэн юм. Үүнийг <Эмнэлгийн тухай ийм их сэтгэл
               санааны хөдөлгөөнтэйгөөр бичигдсэн шүлэг байдгийг би санахгүй байна. Үнэнийг
               хэлэхэд шинжлэх ухааныг аятайхан эвлэгээр шүлэглэж болно гэж бодоогүй юм.>
               (Поэзия Народной Монголии, ГИХЛ. Москва, 1961 стр 4) хэмээсэн яруу найрагч Е.
               Долматовскийн үнэлэлт тодотгон өгч байна.
               Шашинд гүнзгий итгэсэн итгэл бишрэлээ олон түмэн бүрэн алдаагүй, боловсон
               эмнэлгийн ѐсыг төдий л ухамсарлаагүй 1920-30-аад оны үеэс тэдэнд хуучин
               нийгмийн байдлаас гарах арга замыг зааж шинэ аж төрх ѐсыг хэвшүүлэх гэж
               шинжлэх ухаан, шинэ цагийн анагаахын энэрэл ачийг уран зохиолоор
               сурталчилсан явдал хүний ухаанд нэвтрэхдээ амар байснаас тухайн цагтаа <хэдэн
               арван эмчээс багагүй тус болсон> (Ц. Дамдинсүрэн . Дашдоржийн Нацагдоржийн
               амьдрал, уран бүтээл. Соѐл утга зохиол, 1961 ¹44) гэж хэлж болно. Д.Нацагдорж
               эрүүл энхийн сэдэвтэй, шинжлэх ухааны аястай зохиолуудыг агуулга орчин үеийн
               эрдэм судлалын ойлголттой чухам нягт уялдан гүнзгийрснийг шүлэг зохиол нь
               (<Шинжлэх ухаан>, <Од>, <Нараа>, <Сараа>) тод харуулж байна.
               Их зохиолчийн онцгой авьяас, суу билэг, амьдралыг үзэх өөдрөг бадрангуй үзэл,
               хувьсгалч тэмүүлэл нь ирээдүйдээ итгэх гүн итгэл, холийг нэвт харах хурц хараа,
               хожим хэрэгжиж биелэх үнэнийг мэдрэх увидсыг олсон байжээ.
               Сансрын нарийн мэдрэхүйтэй найрагч Д.Нацагдорж эрхэс гаригт хандаж :

               <Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
               Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү ? Үгүй юу ?
               Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ ?
               Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи ?>

               < Од > гэж шинжлэх ухаан техникийн хөгжил, дэвшил, түүний хүчин чадалд
               баттайяа итгэсэн санааг зохиолдоо гүнзгий шингээжээ.
               Сайн сайхан хүсэл, мөрөөдөл, зөн билгийг бодит бүтээл болгох хүний чадал,
               авьяас билгийг их Д.Нацагдорж ингэж уран сайхны шинэ сэтгэлгээгээр угтан харж
               чадсанд л яруу найрагчийн шинэчлэлийн утга учир оршиж байна. <Од> шүлэг бол
               ирээдүйгээ итгэлтэйгээр харсан хараа, энх амгаланг эрхэмлэсэн хүслээс урган
               жигүүрлэсэн дуулал мөн. Ийм бадрангуй үзэл санаа, ирмүүн тэмүүлэлийн гал дөл
               бадарсан мөрүүдээрээ улс эх орон, ард түмнийхээ өмнө тулгарсан зорилтыг, хүн
               төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нягт холбон дэвшүүлж шийдсэнд




               ЦАХИМ НОМЫН САН
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17