Page 9 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 9

9   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               <Дагданы ажлын ихийг хэлэх vv, тvvний эхнэрийн чангыг хэлэх vv ирснээс хойш
               хэдэн жилийн дотор ер нь ч амарсангvй, бие сэтгэлийн зовлонг цадтал vзжээ.Энэ
               завсар Дагдангийн эхнэр таргалсан, Цэрмаагийн турсан хоѐр яг тэнцэнэ> гэж
               дvрсэлжээ. Цэрмаа баруун айлын Чvлтэмтэй дотно танилцаж амрагласан боловч
               <Дорд хvмvvс жаргал мэддэггvй, ядуу хvнд янаг байдаггvй> гэж тэдний ариун
               сэтгэлийг гэрийн эздийн шоовдорлон доромжилж буйг Д.Нацагдорж зохиолын vйл
               явдлаар тодорхой зураглажээ. <Ядуу хvнд янаг байдаггvй> мэт ноѐд дээдэс vзэж,
               амрагласан хосын зvvний vзvvр ч оромгvй нягт ариун сэтгэл дундуур хvч тvрэхийн
               хvйтэн мэс шургуулан тvмэн зовлон хагацалд унагаж байсныг <Их
               авгай>,<Учиртай гурван толгой> зохиолд дэлгэрэнгvй дvрсэлсэн юм. Сорд
               залагдаж хєсєр хаягдсан Оюунчимэгийн vнэнч сэтгэл, шударга зан тєрх, тэмцэгч
               шинжийг тодруулж, шарын шашны бурангуй чанарыг <Их авгай>-д илрvvлэн
               шvvмжилсэн бол <Учиртай гурван толгой>-д хайр сэтгэлийн тэмцээнээс улбаалан
               хамжлагат бурангуй нийгмийн vндсэн анги болсон эгэл ард эзэд ноѐны эвлэршгvй
               тэмцлийг тусгасан юм.

               <Ахынхаа гарын доор чи
               Оготно хулганатай адил шvv
               Эеэр эс болбол
               Эзний зарлигт хvргэнэ дээ >
               гэж хэргэм зэрэг, хєрєнгє бэлээр ариун сэтгэлийг нь урвуулах гэж дорив догшин
               Балганы хvч тvрж байхад :

               <Хvний арьсыг нємєрсєн
               Хээрийн галзуу чоно чи
               Хvзvv толгой vргэлж байхад
               Чи намайг боолчлохгvй >

               гэж журамт бvсгvй Нансалмаа тэмцлийн хурц vгээр тvvнийг мохоож байна.
               Ингэж Д.Нацагдорж хувьсгалын ємнєх vеийн зєрчил тэмцэлдээнийг дvрсэлж,
               бурангуй нийгмийн нийтлэг дvр зургийг бvтээсэн юм. Тиймээс ч <Хувьсгалын
               ємнєх феодалын монголын шившиг бузрыг уудлан малтсан энэ зохиолууд нь шинэ
               хувьсгалт монголын тухай Д.Нацагдоржийн бичсэн зохиолын удиртгалын чанартай
               болжээ.> (Ч.Чимид. vгийн ид шид Улаанбаатар 1967 .35 дахь тал)
               .....Иймд <удиртгал>- аас <их нvvдэл> хийж,<цагийн байдал их л єєрчлєгдсєн>-д
               Д.Нацагдорж зохиолынхоо гол утгын єргєлтийг ногдуулж байв. Д.Нацагдоржийн
               зохиол бvтээлийн уран санааны vндсэн агуулга нь хамжлагат нийгэм, бурангуй
               ѐсыг шvvмжилж, тvvний ангийн мєн чанарыг олон тvмнээр жигшvvлэх, тvvгээр ч
               зогсоогvй ардын хувьсгалын шинэчлэлтийн явцад тєрж буй хvнийг тод томруун
               дvрслэн хувьсгалын ялалтыг бататгах тэмцэлд олон тvмнийг зоригжуулахад
               чиглэж байлаа.Зохиогч, цаг vетэйгээ цохилох зvрх, лугших судсаараа холбоотой
               байсан учир тухайн vеийн хvн ардын сэтгэлийг зовоосон буюу эзэмдсэн аливаа
               хурц асуудлыг соргог ажиглан бvтээлдээ тусгаж байсан юм.
               Д.Нацагдорж монгол нутаг, монгол vндэсний ахуй амьдралыг шинэ гоозvйн
               vvднээс анх дорвитой нээн vзvvлснээрээ монголын ард тvмний уламжлалт гоо
               сайхны сэтгэлгээнд хувьсгалт шинэчлэлт хийсэн гэж хэлж болох юм. <Хуучин хvv>-




               ЦАХИМ НОМЫН САН
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14