Page 5 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 5

5   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               эрдмийн дээд юм уу эрдмийн төгсгөлөн » гэж үзэж хүүгээ есөн нас хүрмэгц
               Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулжээ. Гэрийн нөхцөлд бичиг үсэг сайтар
               суралцаж, ном зохиолыг шимтэн уншихийн хамт эцэгтээ буюу багшдаа олон ном
               зохиолыг хуулан бичиж өгдөг болжээ. Түүний багш Алтангэрэл «Нацагдорж ямар
               нэгэн бичгийг хуулахдаа зарим үг буюу мөрийг сольчихсон байдагсан. Ай хүү минь
               энэн дээр андуурчихваа гэтэл тийм биш, харин утга санааны дагуу үгсийг солиод
               биччихсэн нь нээрээн зөв зүйтэй байдаг.» (Б.Содном Д.Нацагдоржийн намтар
               зохиол, УХХЭХ УБ 1966 38 дахь тал ) гэж хожим дурсан ярьдаг байжээ. Энэ нь
               Д.Нацагдоржийн зохиох найруулах эрдэмд суралцаж эхэлсний жишээ мөн.
               Д.Нацагдорж цэргийн яаманд бичээчээр (тал бичээчээр орж, удалгүй жинхэнэ
               бичээч болсон) ажиллаж «албан хэрэгт сайнаар зүтгэсэн» учир «тэргүүн зэрэгт»
               (Д.Нацагдоржийн тухай дуртгал тэмдэглэл УХХЭХ УБ 1966 он 18 дахь тал)
               шагнуулж явсаар 15 настайдаа ардын хувьсгалтай золгожээ.
               Д.Нацагдорж «Түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн», «Хуучин
               хүү» -ийн үед унаган бага насаа үдсэн авч «таван далай таван тивийг танин, шинэ
               ертөнц дээр хамт явах замыг нээсэн», «Шинэ хүү»-ийн үед идэр залуу насаа
               өнгөрөөсөн юм. Чингэж хоѐр төрийн нүүрэнд нийгэм ангийн зөрчлийн зангилааны
               онцгой үед аж төрж хуучин бурангуй хийгээд хувьсгалт шинэ амьдралыг
               Д.Нацагдоржийн нүдээр үзэж, биеэр туулсан явдал улс төрийн хатуужил суун үзэл
               санаа нь баттайяа бүрэлдэн тогтох, бүтээл туурвилын цар хүрээ нь өргөжихөд
               үлэмжхэн нөлөөлжээ.
               Д.Нацагдорж 1921 оны 7 дугар сард цэргийн яаманд бичээч, болсон цагаас эхлэн
               хувьсгалын үйл хэрэгт ухамсартайгаар хүчин зүтгэж эхэлжээ. Удалгүй их жанжин
               Сүхбаатарын гарын нарийн бичгийн даргын албанаа итгэмжлэгдэн томилогдсон нь
               Д.Нацагдоржийн хурц сэргэлэн оюун ухаан, авьяас билгийг ардын хувьсгалын
               жолоодогч гярхай таньсны гэрч юм.
               Д.Нацагдорж 1922 оны 4 дүгээр сараас Намын Төв Хороонд туслах түшмэлээр
               батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч
               болжээ.1922 оны 8 дугаар сараас Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын
               туслах болж, мөн оны 10 дугаар сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн
               сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсарч байв.1923оны 3 дугаар сард Намын Төв
               Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6 сард Намын
               төв Хорооны 11-р бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар
               сонгогдов. 1923 оны 7-р сард Монгол Ардын намын 2-р их хурлаар Намын Төв
               Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн
               даргаар сонгогджээ. Мөн «Тус улсын цэргийн дээд эрхийг барих газар» Бүх
               цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 1924-25 онуудад ажиллаж байв. 1924
               оны 8 дугаар сард хуралдсан Монгол Ардын Намын 3-р их хурлаас Намын Төв
               Хорооны бүрэлдэхүүнд орж, улмаар Төв Хорооны тэргүүлэгчдийн орлогч
               гишүүнээр сонгогдон, засгийн газрын нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж
               байв.
               Д.Нацагдорж 1924 оны 11 дүгээр сард болсон улсын анхдугаар их хуралд
               залуучуудын эвлэлийн өмнөөс баяр хүргэж үг хэлж байв.

               Д.Нацагдорж 1923 оны 9 сараас 1924 оны 4 сар хүртэл дотоодыг хамгаалах газарт
               комиссар, 1925 оны нэгдүгээр сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн дарга




               ЦАХИМ НОМЫН САН
   1   2   3   4   5   6   7   8   9   10