Page 7 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 7
7 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
байцаалт: <19 оны хавраас 20 оны хавар хүртэл Төмрийн заводад орчуулагч,
түүний дараа Залуучуудын Төв Хорооны сонины ажилчин байсан 20 оны өвлөөс
Шинжлэх ухааны хүрээлэнд оюутнаар орсон >гэж бичжээ.
Түүнчлэн МАХН- ын Төв хорооны Тэргүүлэгчдийн 27 (1937) оны 3сарын 25 –ны
өдрийн 45 дугаар хурлаас <Одон тэмдэгт улсын Төв театрын даргаас тус театрын
ажлын байдал ба урагшид явуулах ажлын тухай> илтгэснийг сонсоод гаргасан
тогтоолд <Төв театрт тусгай орон тооны 2 уран зохиолчтой болгож, үргэлж
ажиллуулан театрыг зохиолоор тасалдуулахгүй байлгаваас зохих, үүнд нөхөр
Буяннэмэх, Их Нацагдорж нарыг шилжүүлсүгэй> гэжээ.)
ажиллан бүтээл туурвилдаа голлон анхаарсан цөөн жилд уран зохиол, сэтгүүл зүй,
түүх судлал, орчуулгын талаар асар их ажил хийсэн юм. <Уншигчдын сонирхон
бахархаж, хүсэн эрмэлзэх сэтгэлийг булаасан бөгөөд ард түмний хүссэнийг нэгэн
биеэр хангаж түмэн зүйлийн хэргийг нэгэн цагт гүйцэтгэх ѐстой> гэж уран зохиол,
хэвлэл мэдээллийн мөн чанарыг тодорхойлж Д.Нацагдорж <Ардын цэрэг>,
<Залуучуудын үнэн>,<Залгамжлагч>,<Хувьсгалын уран зохиол>,<Шинжлэх ухаан>
зэрэг хэд хэдэн сонин сэтгүүлийг бий болгох, мөн Германд <Сурагчдын сэтгүүл>
гаргахад манлайлан идэвхитэй үүрэг гүйцэтгэснээр барахгүй сэтгүүлзүйн
бичлэгийн олон төрөл зүйлийг бий болголцсон юм.
Монголын шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтний хувиар Д.Нацагдорж
монголын түүхийг ул үндэстэй судлах ажлыг эрхлэн явуулах бодлогыг
боловсруулах, сурвалж бичгийг эрэн сурвалжлах, тус улсын нутаг дэвсгэр дээрх эд
өлгийн дурсгалыг бүртгэх, хамгаалах талаар ихэд анхаарч байжээ. Д.Нацагдорж
<Монгол хэлний тайлбар толь>-ийг зохиолцон, <Монголын түүхийн товч> болон
шинжлэх ухааны хялбарчилсан өгүүлэл олныг бичиж шинжлэх ухааны эрдэм
мэдлэгийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэжээ. Энэхүү зохиолдоо
(Монголын түүхийн товчоо Д.Ц) <Эрт балар цагаас эхлэн БНМАУ-ыг тунхагласан
хүртэл монголын түүхийн урт хугацааг хамарч улс үндэсний түүхэнд шинэ үе
эхэлснээр дүгнэж эцэст нь<Түүхийн шүлгээ> төгсгөлийн шүлэг болгон хадсан нь
санамсаргүй хэрэг биш юм. Энэ нь монголын түүх болон түүхэн зохиолд түгээмэл
байдаг нийтлэг зүйл эх, төгсгөлийн шүлгийн уламжлалыг шингээн авсны гэрч юм>
(Монголын орчин үеийн уран зохиолын түүх. Тэргүүн боть 1921-1940 УХГ.
Улаанбаатар 1985, 89 дэх тал)
К.Марксын <Капитал> тэргүүн ботийн хэсгээс, Шинжлэх ухааны хүрээлэнгийн
захиалгаар Г.Е.Грумм Гржимайлогийн бичсэн <Монголын түүхээс>- ээс
Д.Нацагдорж орчуулалцан Марко Полын жуулчлалын бичгийг Альберт Германий
<Их хааны ордонд> гэсэн нэрээр товчлон нийтэлснийг, мөн Д.Покотиловын <Мин
улсын үеийн Дорнот монгол> гэдэг бичиг, хаант орос улсаас монгол элчин сууж
байсан Кростовецийн германаар бичсэн <Чингис хаанаас Зөвлөлт Бүгд
Найрамдах Улс> хүртэл номын зарим бүлгийг герман, орос хэлнээс тус тус
хөрвүүлжээ. Энэ бүхэн нь Д.Нацагдорж олон талын мэдлэгтэй сэтгүүлч, түүхч,
соѐн гэгээрүүлэгч, орчуулагч байсныг батлан харуулж байна.
Д.Нацагдоржийн авьяас билгийг улам дэмжин дэлгэрүүлэхийн оронд хувьсгалт
хууль ѐсыг ноцтойгоор гажуудуулсан 1930-аад онд түүнийг хоѐр ч удаа «1932,1936
онд» жил шахам хугацаагаар мөрдөж удаан хугацаагаар гянданд суулгаж, хилс
хэрэгт шийтгэсэн нь зохиолчийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн нь мэдээж.
Д.Нацагдорж 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас нөгчсөн нь ч <....Монголын шинэ
ЦАХИМ НОМЫН САН