Page 4 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 4

4   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               үед «амой», «бөлгөө», «хэмээвч», «хэмээлцэн», гэх мэт үгийг «байна» , «байв»,
               «юм», «билээ», «боловч», «гэвч», «гэж», «гэлцэн», гэж, «хуйяа», «хүүеэ», «-му» ,
               «-мү», гэсэн төгсгөлийг «-хад», «-ход», «-хэд», «-хөд», «-на уу» , «-нэ үү» гэж
               буулгасан болно.
               Энэхүү зохиолын түүвэр нь эх бичгийн судлалын өндөр шаардлагын үүднээс
               нарийвчлан үзэхэд осол дутагдлаас бүрэн чөлөөтэй биш ч гэлээ Д.Нацагдоржийн
               зохиолын өв санг нягтлан судлах, сурталчлахад нэгэн шат гишгүүр ч атугай ахиц
               болсон боловуу хэмээн үзнэ.
               Д.Нацагдоржийн зохиолыг цаашид бүртгэн нягтлан хэвлэхэд тус нэмэр болохуйц
               үнэт санал зөвлөгөөн хайрлана гэдэгт уншигч, судлагч та бүхэнд гүнээ итгэж
               байна.


                               ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ, ТҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛ

               Монголын ардын хувьсгалын ялалтын нэгэн гол ололт бол нийгмийн бурангуй ѐс
               дэглэм, оюун санааны хоцрогдлоос ард түмнээ чөлөөлж, шинэ соѐлын үрийг тарих
               үндэсний бүтээлийн сэхээтнийг төрүүлэн бойжуулсан явдал мөн. Нийгмийг
               хувьсгалч ѐсоор өөрчлөж, соѐлын хувьсгал хийхэд хамжлагат үеийн хоцрогдмол
               байдлыг арилгаж, шинэ урлаг утга зохиолыг үүсгэн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх
               үүрэг «Хойчийг залгамжлах залууст»т ноогдсон билээ. Энэ эрхэм хүндэт үүргийг
               гүнээ ухамсарлаж өөрөө өсөн төлөвшихийн хамт монголын шинэ соѐлыг хөгжүүлэх
               үйлсэд авьяас билгээ бүрэн зориулж зохиол бүтээлээрээ хувь нэмэр оруулсан суут
               хөвгүүдийн нэг нь Дашдоржийн Нацагдорж юм.
               Д.Нацагдоржийн намтар уран бүтээлээс, ардын хувьсгалын тэмцэл, ялалтын
               жилүүдэд өсөж бойжсон шинэ үеийн хүний амьдрал, туулсан зам тод харагддаг
               билээ.
               Монгол орон бурангуй нийгмийн балчигт шигдэж, ард түмэн нь гадаад дотоодын
               дарлагчдын хүнд хүчир дарлалд нэрвэгдсэн нөхцөлд 1906 онд Түшээт хан аймгийн
               Дархан чин вангийн хошууны хохь тайж Дашдоржийн гэрт Нацагдорж одоогийн
               Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлзэй хэмээх газар мэндэлжээ.
               Нацагдоржийнх хэр чинээний айл байв?гэсэн асуултад эцэг Цэрэндоржийн
               Дашдоржоос 1919 онд чуулганы даргын газар өргөсөн бичиг тодорхой хариу
               болно. Өргөсөн бичигт «..... эцэг бие бармагц үлдвэр хөрөнгө ба мал зүйлийг
               өчүүхэн Дашдорж би эцгийн хойд буян ба хуучин дутагдал өр зүйлд удаа дараа
               хөөж хорогдуулан үлдсэнийг өчүүхэн хүний нялх хөвгүүний хамт дээд яамнаа
               биеэр бичгийн албан хааж олсон эд зүйлээс эл дутсан өрөнд нэмэрлүүлэн төлсөөр
               байна...» гэж бичсэний хариуд Чуулганы даргын газраас «төлөх хөрөнгөгүй нь
               баширгүй үнэн» боловч «алба элдэвт ядуурч өр байгуулахад хүрсэн хэмээсэн нь
               хошууны хүмүүст цөм бүхий байдал мөн» (Ш.Нацагдорж, Д.Нацагдоржийн намтарт
               холбогдох зарим мэдээ, Д.Нацагдоржийн тухай дуртгал, тэмдэглэл,УХХЭХ,УБ
               1966 17 дахь тал ) учир өрийг төлүүлэхээр болжээ. Түүхийн энэ бичиг бол
               Д.Нацагдоржийн өсөж хүмүүжсэн үеийн ахуй амьдралыг харуулах тодорхой
               баримт юм. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул
               Д.Нацагдорж эцгийнхээ ач ивээлд өсөж өндийжээ. Эцэг Дашдорж нь Богд хаант
               монгол улсын үед ч , Ардын засгийн жилд ч бичээч , эх зохиогч байцаагч зэрэг
               ажлыг гүйцэтгэж явсны хувьд «бичиг үсэг сурах явдал бол оюуны түлхүүр буюу




               ЦАХИМ НОМЫН САН
   1   2   3   4   5   6   7   8   9