Page 8 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 8

8   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               хувьсгалт ѐсны утга зохиолын түүхийн үнэтэй хуудсанд өөрийн гавьяа бүтээлийн
               хувиар хэзээ ч арчигдашгүйгээр тэмдэглэн үлдэнэ> (Шинэ толь 27 1937 ¹4 10) гэж
               тухайн үе нь үнэлсэн байдаг билээ. Энэ үнэлэлтийн үнэн зөвийг цаг үе шалган
               баталсаар байгаа юм.
               <Урт удаан насалж болно. Түг түмэн мөр шүлэг бичиж болно. Гэвч гол юмаа
               бүтээхгүй өнгөрч бас болно. Оросоор Д.Нацагдоржийн цөөн шүлэг гарчээ.Тэр цөөн
               шүлэг бол зохиолчийн гол бүтээл гэдэг нь тод байна> (Утга зохиол урлаг 1966 ¹47)
               гэж яруу найрагч Н.Паченко хэлсэн билээ. Энэ бол зөвхөн яруу найрагт нь оросоор
               орчуулагдсан зохиолд нь хамаарах үг бишээ. Үнэхээр ч Д.Нацагдорж гучин нэгхэн
               наслахдаа гол бүтээлээ туурвисан зохиолч мөн.
               Зохиолчийн уран бүтээлийн замыг судлан үзэхэд хувьсгалын ялалтын дараахан
               үеэс зохиолоо туурвиж <Монголын үгээгүй айлын хөвгүүн> (Хөдөлмөр 1986 ¹117)
               зэрэг жүжиг зохиосон учир 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн шагнал хүртэж
               байсан ч 1930 хэдэн оноос гол гол бүтээлээ бичсэн байна. Үүнийг аж төрж ахуй
               орчин цагийнхаа амьсгалыг зохиол бүтээлдээ яаж шингээснээр нь түүнийгээ уран
               сайхны хувьд ямар нээлттэй дүрсэлснээр нь тодруулан үзэж болно. Д.Нацагдорж
               байгаль, нийгэм сэтгэхүйн алив үзэгдлийг танин мэдэхүйн үнэн зөв хандлагын
               үүднээс ухаарч, түүнийгээ уран бүтээлдээ ул суурьтай илэрхийлж байв.
               Д.Нацагдорж яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжигт хуучны аж төрөх ѐсны
               хэв шинжийг их л гярхай дүрсэлсэн байдаг билээ.


               <Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэг голыг єгсєж уруудан нvvж, нэг худгийг
               эргэн тойрч нутагласаар>, <Тэртээ уулыг єнгєрвєл айлгvй гэж бодож, тэнгэрийн
               хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр>, <Зvvн хошууны захад хvрсэнгvй, баруун
               мєрний тэртээ гарсангvй> (Хуучин хvv) <Єсєх наснаас vхэр тэргээр нєхєр хийж,
               эзгvй талаар гэр болгож дадсан>(Соѐлыг гайхав) гэхчлэн, <Хємєрсєн тогооны
               доторхи> адил хуучин нийгмийн vеийн хєєрхийлєлтэй байдлыг товч тод хэрнээ
               уран хурцаар нvдэнд харагдтал зураглажээ. Эл байдлыг зохиолч <Юутай
               гомдолтой зэрлэг амьдрал, хайран хайран, хєєрхий хєєрхий> гэж халаглаж бичсэн
               юм.Эдгээр зохиолд хуучны ертєнцийн хvний дvр тvгээмэл байдлаараа хэв шинж
               болж гарсан юм. Хувь хvний дvр, зан тєрх нь <Хэлхээгvй сувд>, <Цагаан сар ба
               хар нулимс>,<Их авгай>,<Учиртай гурван толгой> зэрэгт илvv тодорхой
               дvрслэгджээ. Д.Нацагдорж <Хэлхээгvй сувд> дуусаагvй зохиолдоо монголын
               нийгмийн анги давхаргын байдлыг хувь хvний (Долгор, Даариймаа, Сумъяа) заяа
               тавилан, хайр сэтгэлд зангидан vзvvлж , зохиолчийн єєрийнх нь бичсэнээр
               <Феодал лам>, хятад энэ гурав залуучуудын янаглалыг эвдсэнийг гаргахыг
               зорьжээ.




               <Цагаан сар ба хар нулимс> гэдэг єгvvллэгтээ Д.Нацагдорж
               хувьсгалын ємнєх vеийн ард олны бэрх хэцvv аж тєрж байсныг баян Дагданы зарц
               бvсгvй Цэрмаагийн дvрээр их л дэлгэр харуулав. Цэрмаагийн зарцлагдаж бие
               сэтгэл зvдрэн галирч байгааг Дагданы эхнэр, охин Мядагмаа нарын бардам
               тvрэмгий байдалтай жишин гаргажээ.Yvнийг Д.Нацагдорж:




               ЦАХИМ НОМЫН САН
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13