Page 13 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 13
13 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Д.Нацагдоржийн зохиолын үндэсний болоод нийтлэг шинж оршино. Эл шинж
<Улаанбаатараас Берлин хүртэл > (1926), <Майн нэгнийг хөрөнгөтний газар
үзжээ> (1928), <Олон улсын залуучуудын өдөр > (1930), <Эзэрхэг түрэмгий
байлдаан> (1931), <Уриал> (1931), <Октябрь> (1931) зэрэг олон зохиолд нь
тусгагдсан юм. Эдгээрийг бичихэд нь зохиолчийн 1925 оноос ЗХУ- д, 1926 оноос
Герман улсад <Шинэ үзэгдэл өөр амтанд умбан> мэдлэгийн хүрээгээ тэлж, өрнө
дахины зохиолчдын бүтээл туурвилтай танилцан, түүнээс орчуулсан хийгээд
суралцсан явдал нөлөө үзүүлсэн нь эргэлзээгүй юм.
Зөвлөлт, Герман орны амьдралыг монгол уншигчдад танилцуулах эхлэлийг
тавьсан (D.Zedew. Sekretar des Mongolisсhen Schrifstellerver bandes. Schrifsteller –
Kongres der Deutsсhen Demokratischen Republik Protokol (Arbeitsgruppen).
Schriftsteller verbahd der DDR 195-197 ) Д.Нацагдорж Лэйпцигт монголч эрдэмтэн
Э. Хайништай учирч хэл соѐлын мэдлэгээ зузаатган, эрдэм судлалын арга барил
эзэмшиж байсан тухай тэр үеийн монгол сурагчдын багш хэлмэрч С.Вольф монгол
эрдэмтний 2-р их хурлын үед К.Яцковскаяд мэдээлсэн билээ. Мөн Герхард
Хауптманн, Вассерманн зэрэг Германы олон зохиолчтой бүтээлээр нь танил
байсан тухай мэдээ бий. Д.Нацагдорж, А. С. Пушкиний < Анчар>, <Хоригдол>,
<Хэрээ хэрээний зүг ниснэ>, <Сэрэхүй>,<Газар далай хоѐр>, <Гилбэрийн хатан>,
<Буудалцсан нь >, Ги Де Мопассаны <Аглагч>, Эдгар Погийн <Алтан цох> зэрэг
зохиолыг орчуулан монгол уншигчиддаа танилцуулжээ.
Д.Нацагдоржийн гол орчуулгын яруу найргийг эх зохиолтой нь тулган нягтлахад
<орос хэлнээс яруу найраг хөрвүүлэхдээ уг зохиолын санааг нэмж хасалгүй бүрэн
гүйцэт гаргахаар оносон үг сонгон авч, шүлэг зохиолын хэлбэр дотоод ур яруу
сонсголыг уншигчдын сэтгэлд буух зураглалыг бүхэлд нь хэвд нь үлдээхийг
эрхэмлэн үздэг байжээ > (Орчуулах эрдэм, УХГ. Улаанбаатар 1978, 9 дэх тал)
гэсэн дүгнэлт гардаг бол үргэлжилсэн үгийн зохиолын орчуулгыг судалж үзэхэд
үгчлэх ба тайлбарлан нуршиж, эх зохиолын уран сайхны болон найруулгын амт
шимтийг бууруулдаг гэмээс үндсэндээ чөлөөтэй байсан. Энэ нь орчуулагч өөрөө
яруу дүрслэлийн өргөн дэлгэр мэдлэгтэй , орос хүний зан заншил, ахуйг сайн
мэддэг, орос хэлний үгийн сан, хэлзүйн аливаа түвэгтэй үзэгдэлд захирагдан
баригдахааргүй гүн бат мэдлэг эзэмшсэнтэй холбоотой> (Суу билэгт зохиолчийн
сод нэгэн авьяас. Утга зохиол урлаг 1981 ¹47) гэж үздэг ажээ.Түүний зэрэгцээ
<Учиртай гурван толгой> дуурь бичихдээ герман ардын дууг бүтээлчээр ашиглаж>
(Н.Наваанюндэн Бяцхан дуртгал, Туяа 1956 . ¹5 , 26 дах тал , Ц.Цэдэв , Уран
зохиолын уламжлал шинэчлэлийн зарим асуудал . ЭДМН . Улаанбаатар. 1968
(1967) 21-23 тал ) <<Мөрөөдөл>> шүлэгтээ хайрын сэтгэлийг хаврын сэдэвтэй
европын зохиолын нөлөөгөөр хослуулсан гэсэн ажиглалт (К.Н. Яцковская.
Дашдоржийн Нацагдорж (Жизнь и творчество )Изд. Наука, Москва. 1974, стр 22)
бий.
Ингэж европ дахинтай ойр дотно нөхөрлөсөн нь дорно төдийгүй өрнөдийн соѐлын
хүрээгээр цараатай сэтгэх өргөн боломжийг Д.Нацагдоржид нээж өгчээ.
Үүнийг ажиглаж зохиолч В.Катаев <Танай их зохиолч Д.Нацагдорж манай их
зохиолч Пушкинийг санагдуулж байна. Эрх чөлөө, ардач чанар, хувьсгалч
үзлээрээ энэ хоѐр зохиолч адил бөгөөд танай сонгодог зохиолч бол Пушкин шиг
уран зохиолын бүх төрлөөр бичсэн байна....Энэ зохиолч Пушкиний адилаар
дэлхийн тэргүүний уран зохиолоос улс түмэндээ дэлгэрүүлэхийг зорьдог байжээ.
ЦАХИМ НОМЫН САН