Page 14 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 14
14 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Жинхэнэ их зохиолч хүн л ингэж үндэсний сайн сайхныг хадгалахын зэрэгцээ
ертөнцийн сайн сайхныг нэвтрүүлж байдаг юм > (Утга зохиол, урлаг 1966 ¹47 )
гэсэн нь оносон үнэлэлт болой.
Хувьсгалын гэрэл туяанд сэргэн мандаж байгаа монгол оронд эрдэм бичгийг
бадруулах, түмэн олныг соѐлжуулан гэгээрүүлэх асуудлыг хэрэгжүүлэхэд уран
зохиолчдын үүрэг, нөлөө асар их байв. Үүнийг гүнээ ухамсарласан Д.Нацагдорж
1920-1930 аад оны үеэс <Пионерийн дуу> (1925), <Улаанбаатараас Берлин хүртэл
> (1927), <Бидний сурагчид> (1927), <Сэхээтэн> (1934) зэрэг шүлэгтээ <Эрдэм
боловсролыг сурч улс арддаа туслахыг зорьсон> шинэ цагийн залуус хээрийн
галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирж байгаа бодит сайхан жишээг
дүрслэн харуулсан юм. Эрдэм сураад зогсохгүй түүнээ түмэн арддаа зориулсан
<Зоригт монголын ач нар түмэн түмэн үрс
Золбоот хөвгүүд охид цог заль төгс
Хүндэт нэрээ дуудуулсаар хойчийг залгамжлах залуус
Хөдөөгийн уул талаар соѐлыг тарих хүмүүс >
-ийг Д.Нацагдорж өргөн дуулж, <Алсын их улирлыг авчрах> шинэ хүний магтаал
дууг зохиожээ. Малчдын дундаас ажилчин шинээр төрж буй өвөрмөц онцлогийг
тодруулж, тухайн цагтаа хүч тэнхлээр бага, тооны хувьд цөөн авч хожим анги
болтлоо өсөх хувь тавилан бүхий монголын ажилчныг Д.Нацагдорж
(<Хэвлэл>,<Үйлдвэрчний бие>) дүрсэлсэн байна.
<Аж үйлдвэр гэгч
Улсын тулгуур багана
Үйлдвэрчин ард гэгч
Түүнийг бүтээх хүчин ээ> (1930)
гэж манайд цоо шинээр төрж буй, нийгмийн давшилтат хүчнийг үзэх үзлээ
илэрхийлжээ. Энэ бол ирээдүйтэй шинэ үүсгэл бүхнийг талархан дэмжигч их
зохиолчийн уран бүтээлчийн гүн ухааны нэгэн аяс мөн. Шинэ хүнээс байгаль, эх
орондоо хандах яруу сайхны хандлагыг хамгийн дорвитой илтгэсэн зохиол бол
Д.Нацагдоржийн <Миний нутаг> юм. Энэ зохиолдоо Алтайн, Хангайн нуруудаас
Хэнтий Хянганы уулс, Орхон Сэлэнгийн бэлчэрээс Мэнэн Шаргын говийг хүртэлх
уудам дэлгэр нутгийн тухай дүрслэхдээ <Хотол олны эм болсон горхи булаг
рашаанууд>, <Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд >, <Хойд зүгийн чимэг
болсон ой хөвчийн уулууд >, <Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан
далайнууд >-ыг магтаад зогссонгүй ээ.
<Хангай говийн хооронд халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс араатан авалсан урт урт шилүүд
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд >
гэж тал нутгийн малчин ардын ахуй амьдралтай нягт холбон дүрсэлжээ.
Д.Нацагдорж монгол нутгийн байгалийг зураглахдаа уул, усыг шүтэн бишрэх
үзлээс огт ангид нүүдэлч хүний сэтгэлийн сайхныг түүнээс эрж нээхэд анхаарлаа
ЦАХИМ НОМЫН САН