Page 17 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 17

17   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               тохиолдолд Л.Герасимович анхаарал тавин, Б.Содномтой санал хуваалцаж
               байна..... Энэ хоѐр шүлгийн нэг нь Миний нутаг, нөгөө нь бөөгийн дуудлага (Ц.Д)
               аль алин нь нэр үгийн олон тооны уд дагавраар төгсөж буй нь тохирсноос үүдээд л
               Д.Нацагдоржийн нугалбартай, туйлын уян зөөлөн аястай урт мөрийг бөөгийн
               дуудлагын аюумшигт олон явдлыг тоочсон <чавцсан> мөрүүдтэй адилтгахад хэцүү
               юм гэж үзжээ. Тэгээд <Миний нутаг> шүлгийн онцлог нь магтаалын яруу найргийн
               нөлөөгөөр бий болсон > гээд

               <Хангай ханд сууж
               Харин ирэхийн харуул болсон
               Халуун аминд түшээ болсон
               Халх түмэн>
               гэсэн бадагтай.
               (Даян ханы зургаан түмний магтаал) жишиж <Энэ магтаалын мөрүүдтэй, бүтцээрээ
               таарч буй Миний нутгийн эхний бадгийн мөрүүд тохирч байна> гэж үзжээ. Үүнтэй
               С.Лувсанвандан санал нийлж < Д.Нацагдоржийн Миний нутаг, бөөгийн шүлгийн
               үлгэр загвараар зохиогдсон биш, ардын билэгзүйн шүлэглэх эрдмээс эх үндэстэй
               юм.... Д.Нацагдоржид бөөгийн дуудлагын шүлэг биш, түүнд аман зохиолын
               шүлгийн урлагийг ашигласан зарчим нь сонин байжээ.> гэж бичээд <Алтай
               хайлах>, <Халх ардын тууль>,<Цацал>бүжгийн дууны шүлэгтэй <Миний нутаг>-
               ийн холбоцыг харьцуулж <шүлгийн бүтэц, тогтолцоо, шүлэглэх ур зүйн бүхий л
               зүйл ардын яруу найргийн уламжлалтай нягт холбоотойг батлах нэгэн баримт>
               (С.Лувсанвандан Д.Нацагдоржийн шүлгийн холбоцын зарим асуудал, Утга зохиол,
               урлаг, 1975 ¹45) гэж үзжээ.
               Эдгээр эрдэмтний судалгаанаас үзэхэд зарим нь нэгэн нэхэн тодосгууштай зүйл
               байгаа мэт санагдана. Давын өмнө Д.Нацагдоржийн <Миний нутаг> шүлгийн
               онцлог, тогтолцоо, хэмжээ, холбоц, тэргүүтнийг нарийвчлан судлах нь чухал юм.
               Эл 12 бадаг шүлгийн монгол үсгээр бичсэн зохиолчийн эхэд нэгэн мөрийн хамгийн
               олон үе нь 23, хамгийн цөөн нь 13 байхад шинэ бичигт хэлэхэд ойртуулан
               буулгавал нэгэн мөрийн хамгийн олон үе нь 17 хамгийн цөөн нь 10 болж байна.
               Үүнээс үеийн тоо тэнцүү бус мэт харагдаж байгаа боловч нэгэн бадгийн дотор үе
               өргөлт тэнцүүлэх олон аргыг (нэг, дөрөвдүгээр мөр, хоѐр гуравдугаар мөрийн
               үеийн тоо тэнцүү, нэг, гуравдугаар мөр, хоѐр дөрөвдүгээр мөрийн үеийг
               салаавчлан тэнцүүлэх гэх мэт) чадмаг хослон хэрэглэжээ. <Миний нутаг> шүлгийн
               гуравдугаар бадгийн монгол үсгээр бичсэн эхийн хоѐр , гуравдугаар мөр ижил19,
               нэг , дөрөвдүгээр мөр 14,15 болж үе тэнцсэн бол шинэ үсгээр буулгахад хоѐр ,
               дөрөвдүгээр мөр ижил 11, нэг дөрөвдүгээр мөр 12,13 болж ойролцоогоор үе
               тэнцжээ. Мөр болгонд нь гол өргөлт 6 удаа ноогдож байна. Энэ нь бусад бадагт ч
               ойролцоогоор давтагдсан онцлог мөн.Мөн шүлгийн толгой, сүүлийг ижил ойролцоо
               авиа болон үгээр ижилсгэн холбох, утгын өргөлтийг онцлох зэрэг уран дүрслэлийн
               олон арга хэрэглүүрийг уранаар нийцүүлэн хэрэглэжээ. Эдгээр онцлогийг
               тодруулсны үндсэнд нь аман болон бичгийн зохиолын гол гол зарчимтай
               харьцуулан үзвэл сая Д.Нацагдоржийн уламжлал хийгээд бүтээлч санаачилга
               зэрэг нь илүү тодрох болно.
               Т.Нацагдоржийн жишээлэн ярьж байсан бөөгийн дуудлага





               ЦАХИМ НОМЫН САН
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22