Page 22 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 22

22   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Шашин шvтлэг, лам нарын vзэл суртлын эсрэг ширvvн тэмцэл хийж тэднийг
               шvvмжилж байсан 1930-аад оны vеийн уран зохиолын vзэл санаа энэ єгvvллэгт ч
               гэсэн тусгагджээ. Yvнийг дvрслэхдээ зохиолч сэтгэлзvйн дvр гаргаж <Ламын
               хоосон чанарын бодлого> л Лодонг ийм арчаагvй байдалд хvргэснийг илрvvлэн
               гаргасан ажээ. < Ламбагуайн нулимс> єгvvллэгийн уламжлал болсон <Ванлий
               буюу Буянхишиг Да лам> зохиолыг <шог инээдмийн харилцаа дуу>-нд багтаан
               судалсан Э.Оюун <Буянхишиг ламыг сахилаа мартсаны нь шоолохоос гадна бас
               хvний хайр сэтгэлийн жаргал эдлvvлдэггvй шашны ѐсыг буруутгаж Буянхишигийг
               єрєвдсєн тал тодорхой байна> ( Э.Оюун . Харилцаа дууны зарим асуудалд, боть 8-
               р дэвтэр 1-12, ШУАХ, Улаанбаатар 1970 66 дэх тал) гэж vзжээ.
               Энэ бол <Ламбагуайн нулимс> зохиолын агуулгыг гvнзгийрvvлэн судлахад
               анхаарууштай санаа юм. Yvнтэй уялдуулж <Лодон бол vлэмж хvчтэй эмгэнэлт дvр,
               Нацагдорж Лодонг огт шоолоогvй харин амьдралд тохиолдсон эмгэнэлт явдлыг
               vзvvлсэн юм > (Ч.Лодойдамба. Нэгэн гайхамшигт єгvvллэгийн тухай .Утга зохиол
               урлаг 1964 ¹11) «Д. Нацагдоржийн энэ зохиол эмгэнэлт зохиол мєн »
               (Ч.Лодойдамба . Баримт тvшиж ярих сайхан. Утга зохиол урлаг 1964 ¹4) гэж
               Ч.Лодойдамбын vзсэнийг анхааралгvй єнгєрч болохгvй. Ч.Лодойдамбын эл санааг
               харгалзан vзэж уг зохиолыг судалсан К.Яцковская <Нацагдорж энэ ламд єєрєє
               хэрхэн хандаж байгаагаа нэг ч vгээр


               илрүүлээгүй түүний шинж байдлыг үйл явдлаар нь дамжуулан гаргасан. Тэгсэн
               атлаа зохиолч Цэрэнлхамыг шууд буйгаа илрүүлэхгүй ч гэсэн түүний хар санаа,
               биеэ худалддагийг нь , хар тамхи татах дуртайг нь, худал хуурамч, баашилдаг занг
               нь үзүүлэх боломж бүрийг ашиглан гаргасан байна. Нацагдорж их авьяас билэгт
               зохиолч болохоороо Цэрэнлхамын өөдгүй муу чанарыг нь уран сайхны илчлэн
               гаргах аргаар гүн гүнзгий дүрсэлж, магадгүй өөрөө ч хүсээгүй атлаа Лодонг
               хүндэтгэх сэтгэлийг бий болгосон байж мэдэх юм. Нацагдорж түүний дүрийг
               энэрэнгүйгээр шийдвэрлэсэн..... Зохиолч Лодонгийн дүрийг бүтээхдээ бүрэлдэн
               тогтсон бэлэн зан төрхийг нэг нөхцөл байдлаас нөгөөд шилжүүлдэг (бид ийм
               байдлыг Цэрэнлхамын жишээн дээр үзэх болно ) уламжлалыг огоорч сэтгэлзүйн
               дүрийг бүтээн бий болгохыг зорьсон>> (К.Н.Яцковская Дашдоржийн Нацагдорж
               (Жизнь и творчество)Изд , Наука Москва 1974 стр 85) гэжээ.
               Чухам л Лодонгийн дүрийг тодруулахад зохиолын гол нэгэн баатар Цэрэнлхамын
               талаар дурьдахгүй байж хэрхэн болох билээ. Цэрэнлхам бол Ванлий, Жуяар
               нараас огт өөрөөр зохиолд дүрслэгдсэн юм. Ардын хувьсгал ялахын өмнө болон
               мандсаны дараахан үед төв суурин газарт нэлээд түгээмэл байсан үзэгдлээс
               уугуул хэв шинжээ болгон авсан Иүй-Ба хуа хэмээх Цэрэнлхам бол <хятадын
               гудамжны амьдрал, хар тамхинд орж завхайран биеэ худалдаж эд мөнгө хураахыг
               эрмэлзэгч муу явдалт > (С.Эрдэнэ . <Ламбагуайн нулимсны> учир нэгэн бодол .
               Утга зохиол, урлаг 1971 ¹11)-ны дүр юм. Зохиол эхлэхэд <Орчлонт ертөнцийг
               хоосон гэж хүрдийг бясалгаж, винайн ѐсыг сахисан Гэвш Лодон ,Улаан шарыг
               тунаруулсаар Гандангийн наад хүрд уруу бууж ирмэгц, урин тачаангуйн хурц
               илдийг боловсруулахын эрдмийг судалсан хүүхэн Цэрэнлхам цагаан харыг
               гялбуулсаар баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг
               тохиолдов> гэжээ. Ийм эвлэрэмгүй хоѐр ертөнцийг гарган ирсэн атлаа зохиолч
               зохиомжийг маш үнэмшилтэй уранаар өрнүүлж , тэдгээрийг эвцүүлэн найруулаад




               ЦАХИМ НОМЫН САН
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27