Page 24 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 24
24 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
бүтээлдээ их л няхуур хандаж урьдчилан тусгай загвар төлөвлөгөө гаргаж
түүнийхээ дагууд бичих урлах явцдаа нэмж хасах зэргээр нарийн боловсруулдаг
байсан баримт жишээ цөөнгүй үлдсэн юм.
Үүнд <Ядуу хөвгүүн>, <Хэлхээгүй сувд>, <Ордны нууц> зэрэг үргэлжилсэн үгийн
болон жүжгийн зохиолын зэрэгцээ <Дөрвөн цаг> мөчлөг шүлгийг зохиох
төлөвлөгөө онцгой анхаарал татдаг юм. (Утга зохиолын шүүмжлэл УХГ
Улаанбаатар 1985 100-112 тал , Үнэн 1986 ¹275)
Д.Нацагдорж <Дөрвөн цагийн эргэлт ба хүний аж төрөл хийгээд хөгшин залуугийн
явдал> сэдвээр зарласан уралдаанд зориулан <Дөрвөн цаг> шүлгээ бичих
загварчилсан төлөвлөгөө гаргажээ. Биесийг дотроо багтаасан дөрвөн тойрог зурж
түүнийгээ чагтлан тойрог бүрийг дөрвөн хэсэг болгон хувааж (16 хэсэг) тус бүрийн
зайд зохиолд тусгах санаа, үг хэллэгийг тэмдэглэжээ. Энэ нь <Дөрвөн цаг> бол
хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирал , улирал бүр дөрвөн бадаг, нийт
арван зургаан бадаг болохыг харуулж байгаа юм.
Үүнээс зөвхөн нэг улирлын жишээгээр үзвэл тойргийн (дээд) хэсэгт <цэцэг төлжих
шувуу ирэх, цас хайлах , хүүхэн(хүүхэд) хонь> гэсэн хэллэгийг тэмдэглэснийг
<<авар> гэсэн хэсгийн агуулгатай харьцуулбал :
<Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана>
гэж бичсэнтэй тохирч байна.Энэчлэн тойргийн 2-р (баруун) хэсэг нь <Зун>, 3-р
(доод) хэсэг нь <намар>, 4-р (зүүн) хэсэг нь <өвөл> гэсэн хэсэгтэй тус тус таарч
байгаа болно. Үүнээс үзэхэд Д.Нацагдорж зохиол бичих төлөвлөгөө бол санаандаа
орсныг тэмдэглэсэн төдий бус харин зохиомж утга агуулгыг маш нарийн бодож
боловсруулсны үндсэн дээр хийдэг урлах аргын нандин нууц байв.
Зохиогчийн <Ламбагуайн нулимс> богино өгүүллэгээс баатрын болон эд юмсын
дүрийг үгээр дархлан бүтээдэг их зохиолчийн урлахуйн чадварыг давхар ажиглаж
болно. <Ламбагуайн нулимс> өгүүллэгийн дээр иш татсан өгүүлбэрт <Орчлонт
ертөнцийг хоосон гэж хүрдийг бясалгаж , винайн ѐсыг сахисан>, <Уран тачаангуйн
хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан >, <Улаан шарыг тунаруулсаар>,
<цагаан харыг гялбуулсаар>, <Гандангийн наад хур уруу бууж ирмэгц>, <Баруун
дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь> гэж Лодон, Цэрэнлхам нарыг
<эсрэг тохиолдол> сөрөг харьцуулалаар Д.Нацагдорж дүрслэн гаргажээ. Ийм
гүнзгий утга хадгалсан уран харьцуулал зохиолчийн олон бүтээлд (<Өвлийн
хүйтэн, янагийн халуун>, <Цагаан сар ба хар нулимс >, <Үзэгдээгүй юм>гэх мэт)
бий нь уг дүрслэх зүйлийг улам тод товгор болгосон байна.
<Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар хатаавч үл дарагдмаар>
гэхчлэн, <Шувуун саарал>, <Хөдөө талын үзэсгэлэн>, <Хэлхээгүй сувд> зэрэг
бусад зохиолд оносон уран хэллэгээр нүдэнд харагдаж сэтгэлд хоногштол
дүрсэлсэн нь зохиолчийн урлах эрдмийн чадал билээ. <Ийшээ ширтэж , тийшээ
гөлрөн үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал олон морьтой хүмүүсийн дундуур
нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн, ам нь ангалзаж, хоѐр чих нь
солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоѐр нүд гэрэлтэн тусав. Нэг залуу хүүхэн
ЦАХИМ НОМЫН САН