Page 27 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 27

27   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               3. Рашаан булгийн ус нь хө хө
               Ар талаараа урсаж байнаа хө хө
               Арслан барсын зулзага нь хө хө
               Арав хориороо үүрлэж байнаа хө хө
               4. Нарс хайлаас мод нь хө хө
               Навчаа дагаад ганхаж байнаа хө хө
               Начин шонхор шувуу нь хө хө
               Намгийн дээгүүр эргэлдээд байнаа хө хө
               5. Улиас хайлаас мод нь хө хө
               Уулаа дагаад ганхаж байнаа хө хө
               Уран шонхор шувуу нь хө хө
               Урьхан донгодож байнаа хө хө
               6. Арын гурван хайлаас нь хө хө
               Алтнаас илүү гялалзаад байнаа хө хө
               Амраг хонгор үр минь ээ хө хө
               Алиалан сайхан наадаж байнаа хө хө




                                            ГЭГЭЭН ЗАМЫГ НИЙТЭД НЭЭЕ

               Ард түмний тусын тул,
               Арваннэгдүгээр оны цагаан сарын
               Амирлангуй хорин хоѐрын өдрөө
               Ардын намыг байгуулав аа
               Харгис гамин чандруу
               Харштай Унгерн нарыг сөнөөгөөд
               Халх монголын ардуудыг
               Хайрлан энэрч жаргаав аа
               Ардын засгийг байгуулаад,
               Амгалант эрх чөлөөг
               Ар халхын ардуудад
               Асрангуйн зорилгоор олгов оо.
               Эрдэм соѐлд боловсорч ,
               Эрийн сүрийг бадруулъя.
               Эзэрхэг харгисуудыг устгаж ,
               Эрх чөлөөг бататгая .
               Гишүүн болсон бид бүгдээр
               Гэмт гажуу явуулгыг засаж,
               Гэрэлт сурталдаа боловсорч,
               Гэгээн замыг нийтэд нээе.

               1924








               ЦАХИМ НОМЫН САН
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32