Page 30 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 30

30   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хөвөн цагаан үүл хэсэг хэсгээр нүүгээд
               Намрын салхи сэр сэр салхилна.
               Дөрвөн зүг тунгалгаар цэлмийгээд
               Цээж дүүрэн ариун агаар амьсгална.

               Аяа уудам сайхан хөдөөгийн газар хэмээгч
               Нүүдэлчин монгол хүний сэтгэлийг булаана.
               Өөрийн нутгийн цэнгэлийг гайхалцаж
               Харийн орны сонинг тэмцэн хатируулав.

               Манхтайн даваа манаран үзэгдэнэ
               Монголын хэдэн хөвгүүн давхисаар бэлд хүрэв.
               Хус мод жигдлэн ургасны дундуур сажлан авирч
               Бэрх,эгцийг, оройн нар уулын толгойд давав.

               Баянголын өртөөнд буудаллан цайлаад,
               Бас мордон цааш шаардан (яаран) явав.
               Саруул шөнийн сэрүүн салхийг сөрсөөр
               Сая Өрмөгтэйн өртөөнд хүрч буудаллав.

               Шаламгайлан бэлтгүүлж , эртлэн мордоод
               Шарын голыг уруудан одов.
               Хадлан тариалан үргэлжилснийг сонирхсоор
               Хүйтэний өртөөнд хүрч, улааг халав.

               Хөдөөгийн монголчуудын энхийг бахадсаар
               Хойд этгээд Төмст давааг давав.
               Уул ухаагийн бодисуудыг харсаар явтал,
               Удалгүй Ерөөгийн өртөөнд хүрч иржээ.

               Ерөө мөрнийг бэрвааз (перевоз) онгоцоор татлаад
               Оройн сэрүүнд урт хоолойг өгсөв.
               Цагаан давааг мацалхийлэн давж өнгөрвөл ,
               Цаана холгүй Ивцэгийн өртөөнд буудаллав.

               Өглөө эртлэн босож улаалан мордоод
               Туж нарсыг арайхан өнгөрч харвал ,
               Баруун хойно Бүргэд уул дүнсийн үзэгдэх бөгөөд
               Зүүн хойно их нуруунууд үргэлжлэн байна.

               Хойд энгэрт Алтанбулаг хот илхнээ үзэгдэх нь
               Хурдлан давхисаар удалгүй хүрэв.
               Хуучин нааш цааш явахад дайрсаар байсан тул
               Түр буудаллан байгаад цааш хил давав.

               Хязгаарын боомтын газар хялбар нэвтрүүлсэн боловч,




               ЦАХИМ НОМЫН САН
   25   26   27   28   29   30   31   32   33   34   35