Page 33 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 33

33   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хурц хянган, сүр жавхлантай
               Орой дахь дун цагаан цас гилтэгнээд,
               Дундуураар үүл манан хосолж үргэлжлэн тунажээ

               Ой мод нягт зузаан ургаад
               Балар ногоон өнгөөр уулсыг бүрхжээ.
               Өвс ногоо сахлагаар жигдлэн дэлгээд
               Ариун агаар их л тааламжтай

               Уулын хормой далайн эргийг дагуулан
               Бэрхийг засаж төмөр замыг байгуулжээ.
               Нэг талаас уулын улаан хад хавчаад
               Нөгөө талаас гүн нуурын хөвөө тулсан нь сүртэй

               Уул устай залгалдсан олон гацааг цоолж
               Нүхэн замыг байгуулсан нь сонин
               Үе үе тохиолдож шурган гарсаар
               Удалгүй Ангар мөрний хөвөөнд ирэв

               Их мөрний хөвөөгөөр явсаар Эрхүү (Иркутск)
               хотод довтлон хүрч очив .
               Өртөөний газар буудаллах ялдмаа
               Хотын захыг сонирхон үзэв.

               Төмөр гүүрээр Ангарыг гатлаад , цаашлах тутам
               Өндөр уул гүн уснаас улам улам холдоно.
               Доод Үд хотыг нэг хоног дээр дайраад
               Цааш урт аяны замд гүнээ оров.

               Урт мөрөн Енисейн хөвөөнд
               Улаан - Яарсаг (Красноярск) хотыг дайран гарав.
               Өдөр шөнөгүй явсаар авч газрын дунд болоогүй
               Урт замын уйтгар хөдлөн ядна

               Сибирийн уудам хязгаар их агаад
               Шилмүүст нарс модоор бүрхсэн нам газар ажээ.
               Замын дуусан , хөдөөгийн тариачин айл тохиолдох агаад
               Намрын буудай шарлаад, хадаж хураасаар байна.

               Об (Объ) мөрний хөвөөнд хүрч ирвэл
               Новосибирск хотод түр буув.
               Сибирийн орны гол хот бөгөөд
               Мөн ч үймээн хөл ихээхэнтэй газар болно.

               Гурав дөрөв хоног болж газрын дунд ирвээс
               Үргэлж ойт нам газраар явсаар байна.




               ЦАХИМ НОМЫН САН
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38