Page 35 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 35

35   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Түүгээр үүгээр сэлгүүцэн явахад дасамгай агаад
               Тавтайяа хуучин нутагтаа ирсэн адил байна.

               Санамсаргүй байтал хэдэн хоног болоод
               Уурын онгоц явах цаг болсон ажээ.
               Дахин хэд хоног суухыг хүсэх боловч
               Бас л цааш явахыг төсөөрөв.

               Их Невагийн хөвөөн дээр очиж
               Гааль ба хилийн газар байцаалган үзүүлэв.
               Үдэх нөхөдтэй уяралтайгаар ѐслон салаад
               Үдшийн цаг бага онгоцоор далайн хөвөөнөө очив.

               Эргэнд тулж зогсоосон их онгоцонд ормогц
               Цөм Герман улсын хүмүүс байна.
               Өгүүлэх ярихаас эхлэн сонин жигтэй болоод
               Элдэв байдал бүгдээр их л өөр юм .

               Энэ тэр этгээдээс гуншилцан гун ган бархиралцаад
               Яа яа, найен,найен гэхээс цааш олон үгийг үл мэднэ.
               Дэмий л толгой сэжин, гар дохилцон байсаар
               Нэг хоѐр тасалгааг олж суув

               Тэр шөнө хөдлөлгүй тэндээ хоноод
               Маргааш өглөө хэвхэн баруун зүг одов.
               Финийн хоолойн ус хязгааргүй үргэлжлээд
               Баруун уур манан бүрхсэн нь юу ч үл үзэгдэнэ.

               Онгоцны явах нь зөөлөн сайхан агаад
               Удалгүй Кронштадт хэмээх арлын хажууд зогсов.
               Оросын хилийн газарт хянуулан байцаалгаад
               Оройн цаг бас цааш явав.

               Бид тэд нартай хэл үл нэвтрэлцэх нь
               Гагцхүү нэг хоѐр оростой хааяа бага ярилцана.

               Хоол цайны цагт орж идэж уугаад
               Бус цагт хоорондоо дэмий гүйлдэн явна.
               Их онгоцны орой дээр салхинд суух агаад
               Дөрвөн зүг мэлцийгээд уснаас өөр юм үл үзэгдэх нь сонирхолтой

               Умар зүгээс сэрүүн салхи сэржигнэн салхилаад
               Хэдэн цагаан саарал шувууд усны дээгүүр эргэлдэн нисэцгээнэ.

               Нэгдүгээр өдөр өнгөрөөд ирэхэд
               Их далайн ширүүн давалгаанд оржээ.




               ЦАХИМ НОМЫН САН
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40