Page 34 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 34

34   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Киргизийн тал уудам тэлүүн болох нь
               Монголын говь газар мэт байдал бий.

               Омск хэмээх хотод хүрч ирээд
               Иртыш мөрнийг их гүүрээр гатлав
               Баруун зүг бас л өдөх шөнө явсаар
               Сая Свердловск хотноо ирэв.

               Уралын нуруу гэгч урт бөгөөд алдартай
               Ой мод, ус булаг ба уурхайн баялаг их л юм.
               Энэ нуруун дундуур явж давахад
               Азийн хязгаараас гараад, Европын хил нэгэнт болов.

               Зүүн европын газрын байдал
               Сибирийн хязгаартай төлөв ойролцоо бөгөөд
               Өвлийн улирал ирж, сэвсгэр цас будраад ,
               Сэрүүн салхи умраас салхилна.

               Вятка (Киров) хотод ирээд үзвэл
               Бага сага сонин худалдаа дэлгэсэн газар бий .
               Волга хэмээгч урт их мөрөн агаад
               Каспийн далайгаас Нева мөрөнтэй каналаар (суваг) залгажээ.

               Зургадугаар өдөр урт замын үзүүр болоод
               Москва хотноо хүрч ирэн буудаллав.
               Их хотын өндөр байшин, энэ тэр үзэсгэлэнтэй агаад
               Үймээн шуугиан, элдэв сонирхол зам дүүрэн юм .


               Шинэ дэлхийн халуун зүрх Москва хот
               Шинэ боловсролын охь орон Москва хот
               Дугар хөвгүүн юм үзэв, нүд тайлав
               Эрдэм сурав, эр болов .

               Энэ тэрийг гүйцэтгэх ба үүгээр түүгээр явсаар
               Хоѐр гурав хоноод бас цааш явах болов.
               Үдшийн нэг галт тэргэнд суугаад унтсан нь
               Өглөө босоход Ленинград хотноо ирэв.

               Октябрийн буудал дээр буувал
               Олон хүн бужигналдсаар байна.
               Урьдын суусан танил хот болох тул
               Олон монгол овогтны цуглардаг Буддагийн сүмийн газар буув.

               Танил нөхдүүдтэй учралдан хөгжилдөхөд
               Үнэхээр сонин сайхан зугаатай байв.




               ЦАХИМ НОМЫН САН
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39