Page 32 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 32
32 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Жавартай салхийг өгсөн давхиулж ,
Тамхиа татан ярилцсаар явтал
Зүүн хойд нурууны дор Үд хот униартаад,
Хажуугийн энгэрээр галт тэрэгний утаа оргиж байв.
Хотын бараа үзэгдэн , замын үзүүр ойртоход
Жолооч хүний нүд сэрвэлзэж , исгэрэн ташуурдмагц
Хөллөсөн морины хамар нь онголзож , тэмүүлэн давхиад
Тэрэгний хонхоо харжигнуулан, Сэлэнгийн хөвөөнд очив.
Их мөрнийг Бервааз (перевоз) онгоцоор гатлах тул
Өдий төдий аянчин дараалан байна.
Тэрэг морь бид бүгдээрээ онгоцоор гатлаад ,
Элсийг бужигнуулсаар Үд хотноо давхин оров
Их гудамжны амсар дээр монгол нөхөдтэй учралдан ярилцаад
Төдөлгүй нэгэн буудлын газарт буув
Нэг зэрэг цай хоолыг базааж амсхийсний дараа
Нөхөд энэ тэрээр явалцаад, цааш явахыг завдав,
Галт тэрэгний өртөөнд очиж , өдөр цагийг асуугаад
Гэдрэг ирж сул сул үгийг ярилцан байв.
Гэтэл хэдэн цаг өнгөрөөд , явах цаг болсон тул
Өртөөнд очиж шөнийн хоѐр цагт галт тэргэнд суув .
Галт тэрэг хэмээгч өртөөний улаатай адилгүй тул
Орсон даруй орыг олж тавлан сууна.
Шөнө унтаад өглөө эртлэн босож үзвэл
Байгал нуурын хөвөөнд ирээд байна.
Газар орон үзэсгэлэнтэй сайхан
Энэ этгээдэд их нуур ,
Нөгөө этгээдэд өндөр уулс ханарсан нь
Үнэхээр сонирхон, хүсэлтэй газар болой
Далайн ус гүн өргөн, дув дуугүй мэлмийсээр
Цаад хязгаар тэнгэртэй зэрэгцэн залгалджээ.
Тунгалаг ус хар хөх өнгөөр гэрэлтээд
Жигдэлсэн долгион үелэн хаялж байна.
Зах хөвөөгөөр загасчин хурд бага онгоцоор яваад
Цаана дарвуулт ба уурын онгоцууд үзэгдэнэ.
Саарал шувууд усан дээгүүр жиргэлдэн нисээд
Загас жараахай энд тэнд пол пол хийж байна.
Өвлийн харвал уулын шовх үзүүр үзэгдээд
ЦАХИМ НОМЫН САН