Page 38 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 38
38 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Үдэн өнгөрөх гацаа, хот цугаар хүний
Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж,
Баяслыг харийн хэлээр уламжлаад
Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
Түүний далайгаас сувд, тана шүүрдэнэ
Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэх зуур
Олон одон жарав, жирэв
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина.
1927 он
БИДНИЙ СУРАГЧИД
Хөх монголын ач нар, түмэн түмэн эрс,
Хөвгүүд охид цугаар, цог заль төгс,
Хүний түүхнээ манлайлсаар
Хойчийг залгамжлагч залуучууд
Хөдөөгийн уул талаар соѐлыг тарих үрс
1927 он
ЭНЭТХЭГИЙН БҮСГҮЙ
Энэтхэг газрын эрдэнийн хормогчоор доод биеийг чимсэн
Эрүүл сайхан цээжин биеийг ил гаргаж гайхуулсан
Эргэлдсэн хурц нүдээр хүн бүхний дурыг булаасан
Эелдэг зөөлөн аашаар энэхүү ертөнцийг хайлуулсан
Энэтхэгийн залуу бүжигч охин чамтай танилцахыг хүснэ
1930
ТУУРГАНЫ ЗУРГИЙГ ҮЗВЭЛ
Ертөнцийн дөчдүгээр бүслүүр дээр оршигч
Италийн орон юутай сайхан улиралтай вэ
Зуны сайхан нар , Генева (Гуня) хотыг гэрэлтүүлж,
Тунасан хөх далай үзэсгэлэнт харшид тулжээ
Гоо залуу охин, мяндсан шүхрийн сүүдэрт янагийн дууг дуулах бөгөөд
Жавхлант идэр ээ эр, дарвуулт онгоцонд сууж ирэхийг хүлээнэ
Харилцан учралдаж, гар барилцан, онгоцноо суугаад
ЦАХИМ НОМЫН САН