Page 25 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 25

25   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь хувилгаан охин адил гэрэлтэй бас цог
               заль өнгөтэй жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч зүрхийг чичрүүлэн
               догдлуулж төв эрдэмтэн оюутны боловч сүнсийг холбилзуулан татна> гэж <Хөдөө
               талын үзэсгэлэн>-д дүрсэлсэн нь өгүүлэлт шүлэг мэт сонстоно. Энэ зурвас
               дүрслэлээс харахад зохиолч аман болон бичгийн зохиолын баян сангаас үг нэг
               бүрийг утга учиртай уран дүрслэхийн үүднээс нарийн сонгож, чадамгай
               найруулсан нь тодорхой байна.
               Д.Нацагдорж <дэмий л тоочин нурших ба ятгалгаар хэлэхгүй , гагцхүү уран
               зохиолоор илэрхийлж, утгаар таниулах> зарчмыг чанд баримталж уран яруу, товч
               тодорхой дүрийг бүтээж чаддаг байсан бөгөөд намтар түүхийг хэт нуршин
               сунжруулах, эсвэл болсон явдлыг хуурай тоочин өгүүлэх, сургамжлахыг бүх
               талаар цээрлэн зайлсхийдэг байлаа. Д.Нацагдоржийн зохиолд илүү үг, нуршуу
               өгүүлэмж нэгээхэн бээр ч үгүй юм. Д.Нацагдоржийн зохиолыг аман ба бичгийн
               зохиолын уламжлалд дулдуйдсан, ярианы хэлийг ашиглан бичсэн гэхчлэн зааглан
               ялгахад бэрх юм. Учир нь Д.Нацагдорж аль алины сор дээжийг авч өөрийн
               <тогоондоо> танигдашгүй болтол найруулан боловсруулдаг байжээ.
               Д.Нацагдоржийн хэл монголын сонгодог бичгийн хэл, ардын ярианы хэлний аль
               шимтэй сайхныг ингэж уламжлан шингээж, шинэтгэн хөгжүүлснээрээ монголын
               орчин үеийн утга зохиолын хэлний далай баян сан бүрэлдэн тогтоход үнэт хувь
               нэмэр болсон юм.
               Монголын шинэ уран зохиол хэмээх мөрний эхэнд Д.Нацагдоржийн ундруулсан
               өгөөмөр цэнгэг урсгалтай баян булаг хэзээ ч ширгэшгүй оргилсоор байх нь
               дамжиггүй ээ . Чухам ингэж <өсөхөөс сурсан үндсэн хэл орхиж болшгүй соѐл>-
               ынхоо уран яруу найруулахын эрдэмд чадамгай боловсрон их зохиолчийн ямарч
               бүтээлд ялангуяа өгүүллэгт нь шүлэглэх сэтгэхүй хурц илэрсэн байдаг юм. Богино
               өгүүллэгүүдийн энэ онцлогийг яруу найрагч В.Луговский ажиглаж <
               Д.Нацагдоржийн зарим нэг өгүүллэг нь цор ганц тал хуудастай байдаг бөгөөд тийм
               өгүүллэг бол зохиолчийн үзсэн харсан зүйлээ агшин зуур татлан бичиж
               тэмдэглэсэн шүлгийн зохиол юм. Жишээ нь <Өвлийн хүйтэн янагийн халуун> гэдэг
               өгүүллэг бол өгүүлэлт шүлэг юм. Д.Нацагдорж ийн өгүүлэлт шүлэг нь зөвхөн
               зураглал таталбар төдий бус бие даасан шинжийг бүрнээ хадгалсан өвөрмөц
               хэлбэр бөгөөд бусад яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжгийн нэгэн адил
               уншигчийн сэтгэлийг хөвсөлзүүлэн татах чадвар баян байдаг билээ. Их
               зохиолчийн зарим бүтээлээс (<Цэнхэрлэн харагдах>, <Учиртай гурван толгой>
               зохиолын зарим шүлэг) өнгө гэрлийн солилцол , орон зайн алслалт илт мэдэгддэг
               бол цагийн урсгал <хурд >-ны хэм хэмжлийн нарийн мэдрэмж <Шувуун саарал>,
               <Хөдөө талын үзэсгэлэн> зэрэг зохиолоос нь ажиглагддаг билээ. Уншигчийн
               сэтгэлийг олон үе эзэгнэн дагуулна гэдэг зохиолчийн орчин цагийнхаа амьсгалыг
               яаж тусгаж , уран сайхны ямар нээлт

               хийсэнтэй нь зайлшгүй холбогдоно. Урлагийн жинхэнэ сайн бүтээлийн үнэ цэнэ нь
               цаг хугацааны сорилтыг даван туулж, хойч үеийнхэнтэй ямагт шинэ сэргэг
               хэвээрээ учран золгох тавилантай байдаг.Унших тутам шинэ санаа, гүн утга, ур
               чадварын увидас нь нээгдсээр байдаг их зохиолчийн бүтээл туурвил уншигчдын
               гоозүйн таашаалд баттайяа нийцэж , шимтэн сонирхох олон асуултад нь өнөөдөр
               ч гэсэн чин үнэн хариу өгсөөр байна.




               ЦАХИМ НОМЫН САН
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30