Page 21 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 21

21   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               янаг залуутайгаа нєхцєж байгааг <Ламбагуайн нулимс>-д дvрсэлжээ. Хуриманд
               ирж согтоод Буянхишиг Да лам , <Хувилгаан сvнс> гэж єєрийгєє дєвийлгєн
               агсганадгийг санагдуулж, Цэрэнлхамын хархvvтэй тэврэлдэн суугааг хараад <уур
               нь бадарч > Лодон <байшингийн хаалгыг хэмх цохин орж хэрvvл шуугиан гаргаж
               байна. Буянхишиг Да лам Ванлийгийн єєр хvнтэй суух <мєрий нь єдрийг сонсоод>
               дугана сvмдээ муужран унаж улмаар хуриманд нь очихоор явахдаа:

               <Санаж явсан Ванлий
               Сайхан тєрсєн Ванлийгаа
               Санасаар бодсоор ай Ванлий
               Саравчны усан адилаар
               Нулимсаа унагаж явна >

               гэж дуулж байна. Тэгвэл Цэрэнлхамыг залуутай янаг ялдам байхад :

               <Хvv минь би чамд хайртай
               Одоо би хаашаа очих вэ
               Єєр хvнтэй ханилах хамаагvй
               Гагцхvv намайг бvv орхи >

               гэж Лодон хоѐр нvднээсээ ертєнцийн хар нулимсыг борооны дусал адил асгаруулж
               байна . Лодонгийн дvрийн уламжлалыг ингэж тодруулах нь уг баатрын зан тєрх
               тvvгээр дамжин <Ламбагуайн нулимс> ямар зохиол вэ ? гэсэн маргаан бvхий
               асуудлыг хєндєхєд хvргэж байна. Энэ єгvvллэгийг <Лам нарын суртал
               баримтлалын худал хуурмагийг илчилсэн хошин шог> (М.Гаадамба нэгэн
               гайхалтай єгvллийн тухай . Утга зохиол урлаг 1964 ¹51) зохиол гэж М.Гаадамбын
               vзсэнтэй , <Энэ хорвоогийн харын бvх юм хоосон , мєнх бус болохыг номлон
               байдаг атлаа хєнгємсєг явдалт хvvхэнд сэтгэлтэй болсон ламыг дооглон шоолсон
               єнгєєр дvрсэлсэн> (Л.К.Герасимович , Литература Монгольской Народной
               Республики (1921-1964) Изд Ленинградского университета 1965 стр 76 ) гэж
               Л.К.Герасимович <Д.Нацагдоржийн єгvvллэгийн гэвш бол шинэ монголын утга
               зохиолын шог дvрийн шилдэгийн нэг> (Г.И.Михайлов . Д.Нацагдоржийн уран
               бvтээлийн уламжлал шинэчлэл, <Утга зохиол , урлаг>1969 ¹4) гэж Г.И.Михайлов
               тус тус санал нийлжээ. < Ламбагуайн нулимс феодал , лам нарыг шоглон
               шvvмжилсэн зохиол ..... Залуу хувьсгалч > Д.Нацагдорж энэ зохиолдоо хуучны
               харгис бурангуй ѐсыг жигшvvлэх vзэл санааг гол болгосон нь маргаангvй . Тухайн
               vеийн уншигчид Лодон гэвш, Цэрэнлхам хоѐрыг ер єрєвдєн хєєрхийлж байгаагvй,
               харин жигшин зэвvvцэж байсан. Тэр цагийн амьсгал тийм л байсан >
               (Ц.Хасбаатар. Ажиглалтаас тєрсєн бодол . Залуучуудын vнэн.1986 ¹127) гэж
               Ц.Хасбаатар бичжээ. Yнэхээр ч < Ламбагуайн нулимс > зохиолд <Аяа бас, єдєр
               хийдэд суугаад шєнє айл хэсэгч хуврагууд ичиг> гэж Д.Равжаагийн шоглож байсан
               <хувраг ѐсоо эвдсэн> лам нарын амьдралын тvгээмэл vзэгдлийг илрvvлэн
               шvvмжилсэн нь илэрхий юм.








               ЦАХИМ НОМЫН САН
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26