Page 19 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 19

19   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               ийн шvлгийн хийц ур чадвараас vзэхэд vнэхээр ч <зохион байгуулалт сайн, ритм
               такт маш жигд> , <vгийн vе хуваарь адилхан>, <сvрхий техник>-тэй зохиол болж
               чадсан ажээ. Тиймд уламжлалаас бvтээлчээр суралцах гэсэн их зохиолчийн чин
               эрмэлзэл бодитой хэрэгжин биелжээ гэж vзэж болно. Энэ нь Д.Нацагдоржийн
               <Миний нутаг> шvлэгт тєдийгvй <Учиртай гурван толгой>, <Ламбагуайн нулимс>
               зэрэг зохиолд нэгэн адил хамаарна. Д.Нацагдорж монгол ардын дуу, харилцаа
               дууг ихэд сонирхон, жvжиг зохиолдоо єргєн ашиглаж байв. 19-р зууны vед монгол
               газар ихэд дэлгэрсэн <Да-вангийн Юндэн Гєєгєє> гэдэг ардын харилцаа дуунаас
               сэдэв санаа авч Д.Нацагдорж <Учиртай гурван толгой > (Б.Содном
               Д.Нацагдоржийн намтар зохиол, УХХЭХ Улаанбаатар 1966 229-241дах тал)
               зохиолоо бичжээ.Уул зохиолыг анх захиалан бичvvлж , тайзнаа найруулан тавьсан
               зохиолч Д.Намдаг < Нацагдоржид аялгуутай эмгэнэлтэй зvйл бичих нэгэн сэдэв
               бий аж. Yvндээ автономитийн vед vзэсгэлэнт сайхнаараа дуунд гарсан Юндэн
               Гєєгєє гэдэг хvний бодит амьдралд тохиолдсон зvйлсийг ярив. Yvний нь би
               сонирхон тайзан дээр хэрхэн тоглуулах талаар арга ухаан сийлэхийг бодно.
               Тэгэхдээ юу юуны урьд эмх замбараатай маш цєєн хvмvvсийн дунд
               эргэлдvvлэхийг эрхэмлэнэ.




               Энэ бодлыг Д.Нацагдорж зєвшєєрєхийнхєє зэрэгцээ vндэсний аялгуут жvжгийг бий
               болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрхэмлэв. Гэлээ ч бид оролдох
               нь чухал гэж vзээд хоѐр цаг хиртэй харилцан ярилцсаны vр дvнд нэг жvжгийн
               тєлєвлєгєє бvрэн боловсруулан гаргаж амжив> (Д.Намдаг Учиртай гурван толгой
               Д.Нацагдоржийн тухай дуртгал тэмдэглэл УХХЭХ Улаанбаатар 1966 20 дах тал )
               гэж дурсан бичсэн бий. <Да вангийн Юндэн Гєєгєє> уул зохиолыг бичихийн зєвхєн
               уугуул хэв шинж (прототип) болсон учир Д.Нацагдорж шинэ утга санаа баатрын
               дvр,vйл явдлаар баяжуулан гvнзгийрvvлж дvрсэлсэн юм. Ардын харилцаа дууны
               тєрлийг шинэ цагийн театрын урлагийн тєрлийн хэмжээнд хєгжvvлснээрээ
               <Учиртай гурван толгой> уламжлал шинэчлэлийг хослуулсны нэгэн гайхамшигт
               жишээ болсон юм. Энэ зохиол, ялимгvй зєрчил, vйл явдлын эхлэлийг уужуу
               бодлоор ургуулж, гvн утга, єргєн хvрээ бvхий зохиол бvтээлийн vлгэрийг vзvvлэв.
               Энэ нь Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балган нарын ялгарал тод дvрээр илэрчээ.
               Тvvний дотроос :

               <Єєрийн гэрээ бариачээ
               Єрхний чинь оосрыг татъя
               Зvv хатгах бvрдээ
               Зєвхєн чамайг бодсон юм>

               гэж зvрхээрээ дуулж байгаа цэвэр ичимтгий монгол бvсгvй Нансалмаагийн хайр
               сэтгэлийн эрхэм нандин чанар, тvvнийгээ хамгаалан :

               <Хас чулууны єнгийг
               Харлуулж юу ч чадахгvй
               Хайртай амраг хvнийг




               ЦАХИМ НОМЫН САН
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24