Page 15 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 15
15 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
хандуулж <Он онд идээшилж олон онд дассан нутаг >-т ардын хувьсгал ялснаас
үүдсэн их өөрчлөлтийн санааг агуулжээ. Тиймээс Монголын зохиолчдын анхдугаар
их хурлаас <Миний нутаг> гэдэг шүлэг хувьсгалт монголын амжилт ба
чөлөөлөгдсөн газар нутгийн гоо сайхныг тод бөгөөд яруу сайхнаар үзүүлжээ>
(Монголын зохиолчдын анхдугаар их хурал . УХҮ Улаанбаатар. 1948 . 6 дах тал)
гэж зүйтэй тэмдэглэсэн билээ. Үнэхээр ч бүрэн эрхт ардын өмч болсон уул усны
сайхныг хувьсгалч хүний билгийн нүдээр ажиж
<Он онд идээшиж олон онд дассан нутаг
Одоогийн шинэ монголын улаан туг бүрхсэн орон ....
Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяаг байгуульяа >
гэж дүрсэлжээ. Үүнээс <Миний төрсөн нутаг Монголын сайхан орон> гэж бахархан
өгүүлж байгаа хувьсгалч иргэний дуу хоолой тод сонсдоно. <Миний нутаг>- т хэлж
байгаа үзэл санаа, монгол хүн бүрд <Миний төрсөн нутаг> гэж эрхгүй хэлмээр
санагддаг юм. Иймд тодорхой нэгэн хувь хүний төдийгүйхувьсгалт монголын иргэн
бүрийн <Миний төрсөн нутаг > гэсэн далайцат санааг илэрхийлжээ. Шүлэглэлд
гарч буй уянгын баатар <Би> нь хувьсгалт үеийн монгол иргэний хэв шинжийг
хадгалсан хувь хүний дүрээр тодорсон юм.
Д.Нацагдорж , уран бүтээлийн салбарт хийсэн уйгагүй илэрхийллийн дүнд,
<Миний нутаг> хэмээх нэгэн шинэ ертөнцийг нээж түүний үзэвч ханашгүй, судлавч
баршгүй түмэн гайхамшиг, буман нууцыг дэлгэж өгсөн юм. Энэ шүлэг байгалийн
жинхэнэ уянга төдийгүй эх орны өнгөрсөн, одоо, ирээдүйн хувь заяаны тухай гүн
ухааны сэтгэлэг болж чадсан юм. Тиймээс цаг үеийнхээ амин халуун амьсгал, ард
түмнийхээ зүрх сэтгэлийн илч, айзмыг шингээсний учир <Мөнх тэнгэрийн дор
мянга мянган хавар> улиравч монголын эх оронч шинэ яруу найргийн туг дээр
эгнэгт мандах алтан соѐмбо бол Д.Нацагдоржийн <Миний нутаг> мөн. Ингэж
Д.Нацагдорж шүлэг утга зохиолдоо шинэчлэлт утга санааг гоц өргөн дуулахдаа
уламжлалаас огтхон ч ангид яваагүй бөгөөд монгол ардын аман болон дорно
дахины бичгийн зохиолын баялаг өв сантай бат хэлхээ холбоотой байсан билээ.
Зохиогчийн гар бичмэл <фольклор> (ШУА –ийн хэл зохиолын хүрээлэнгийн сан
хөмрөгт байгаа Д.Нацагдоржийн гар бичмэлийн хавтас) хэмээх аман зохиолын
цуглуулгын дэвтэрт зүйр цэцэн үг, уран хошин холбоо, ардын дуу, хэл зүгшрүүлэх
үг, бөөгийн дуудлага зэргийг тэмдэглэн авч байсан нь үлджээ. Нацагдоржийн эцэг
Дашдорж хүүгээ бичгийн хүн болгохын тулд <Зүрхний тольт>, <Элдэв тайлбар
толь бичиг>, <Хав муур хулгана гурвын үлгэр>, <Хоѐр загасны тууж >, <Оюун
түлхүүр> зэрэг монгол хэл, уран зохиол, түүхтэй холбогдол бүхий ном дэвтрийг
үзүүлдэг байжээ. Мөн <Цог тахих судар оршив>, <Гүүний цацал шувуу ирэхийн
даллага оршив >, <Товагийн гэгээнтний 17 дугаар дүрд тоть шувууны хувилж,
амьтныг сургасан аялгуут шүлэг ба эрдэнэ ноѐн хутагтын айлдсан сургаалууд >,
<Цаасан шувууны тууж энэ болой> зэрэг бийрийн бичмэлийг Д.Нацагдорж монгол
үсгээр сонирхон хуулж байсан баримт ч (Б.Содном Дашдоржийн Нацагдоржийн
намтар зохиол, УХХЭХ Улаанбаатар , 1966 , 37-39 тал )бий.
ЦАХИМ НОМЫН САН