Page 6 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 6

6   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               зэрэг олон хариуцлагатай албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. Их
               зохиолч 1936 онд бичсэн биеийн байцаалтдаа «Анх 11 дүгээр оноо цэргийн яамны
               бичээч ба Сүхбаатарын гарын түшмэл, 12 онд Намын Төв хорооны нарийн бичгийн
               дарга, 14 - 15 онд цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Пионерийн товчооны
               даргын зэрэг ажлыг хийсэн.... »гэжээ. Сүүлийн жилүүдэд архиваас олдсон энэ
               нэгэн баримт Д.Нацагдорж гадаадад сургуульд суралцахаар явах хүртлээ нам,
               төрийнхөө нэр хүндтэй даалгаварыг мэрийн гүйцэтгэж байсныг давхар нотолж
               байна.
               Д.Нацагдорж, Д.Сүхбаатар болон монголын төрийн бусад зүтгэлтэн Х.Чойбалсан,
               Б.Цэрэндорж, Магсаржав нартай нэгэн үе хамт ажиллаж, ард түмнийхээ хувь
               заяаны түүхтэй холбоотой олон үйл явдалд оролцсон нь түүний ертөнцийг үзэх
               үзэл, хувьсгалт ухамсар төлөвшин тогтох, улс төр, нийгмийн идэвхи, бүтээлч үйл
               ажиллагаа нь өрнөх улмаар шинэ цагийн уран бүтээлч болтол өсөж бойжиход нь
               таатай нөлөө үзүүлсэн байна. Эх зохион боловсруулахад нь Д.Нацагдорж биечлэн
               оролцож, өөрийн гараар сийрүүлэн бичсэн БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийн
               эх бичиг,Улсын Архивийн сан хөмрөгт өнөө хүртэл хадгалагдан үлдсэн нь манай
               уран бүтээлийн нийт сэхээтний зүй ѐсны бахархал болж байдаг билээ.
               1921 онд байгуулагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн «Жавхланг
               бадруулагч» нэртэй анхны үүрийн нарийн бичгийн даргаар Д.Нацагдорж ажиллаж
               байхдаа нийслэл хүрээний хороодоор явж суртал ухуулга хийж, бусад нөхдийн
               хамт нийгмийн хоцрогдсон ѐс журмыг эсэргүүцэн хувьсгалт агуулгатай ший жүжиг
               зохиож найруулан тоглодог байжээ. 1925 онд Монголын пионерийн байгууллагыг
               үүсгэн байгуулалцаж, товчооны анхны даргаар нь ажиллахдаа өсвөр, залуу
               үеийнхний хүмүүжил боловсролын төлөө шинэ санаа тавьж, одоо хүртэл
               багачуудын сүлд дуулал болсоор байгаа <Пионерийн дуу>-г зохиожээ.
               Д.Нацагдорж нам төр, эвлэл, пионерийн байгууллагад хариуцлагатай ажилд хүчин
               зүтгэж, итгэл хүлээлгэсэн даалгаврыг нэр төртэй гүйцэтгэж байхдаа манай
               ажилчин ангийн байгууллагыг шинэ тутам үүсгэн хөгжүүлэх асуудал эрхэлсэн
               үйлдвэрчний эвлэлийн комиссийн ажилд ч биечлэн оролцож байжээ.
               Д.Нацагдорж цаг ямагт сурч боловсрохын төлөө шамдаж,<Хээрийн галуу нисэн үл
               хүрэх газраас> эрдмийн дээжийг өвөрлөн ирэхээр Ленинград хотноо 1925-1926
               онд цэргийн улс төрийн академид, улмаар 1926-1929 оны хавар хүртэл Берлин,
               Лейпцигийн их сургуулийн дэргэд өөрийн нь бичсэнээр <хэл бичиг, сонин, сэтгүүл,
               дорно дахины> буюу <ерөнхий сургуулиудаар> суралцан орос зөвлөлтийн болон
               дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь
               танилцах бололцоотой болж, нүд тайлсан явдал нь ч гэсэн улс орондоо бие
               сэтгэлээр хүчин зүтгэхэд нь эрч, хүчийг нэмж, уран бүтээлийн өсөлтөд нөлөөлсөн
               ажээ.
               Д.Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд <Төмөрийн завод>,
               <Залуучуудын үнэн> сонин, Судар бичгийн хүрээлэн, Төв театр зэрэг газруудад
               (1929-1930 онд Улаанбаатарын төмрийн заводад орчуулагч, 1930 оны хавраас
               1931 оны нэгдүгээр сар хүртэл <Залуучуудын үнэн> сонинд утга зохиолын
               ажилтан, 1931 оны 1 сараас Шинжлэх ухааны хүрээлэнд оюутан буюу эрдэм
               шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны
               тасгийн эрхлэгчээр ажиллаж, 1937 оны 3 сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн
               зохиолчоор томилогджээ. Д.Нацагдорж энэ бүхий ажлаа өмнө дурдсан биеийн




               ЦАХИМ НОМЫН САН
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11