Page 2 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 2
2 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ-Д.НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН”
ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Зорилго: Хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчинг илүү өргөн хүрээнд
хөгжүүлэн дэмжих, хөгжүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: 6-18 насны уншигчид
Хугацаа: “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг их зохиолчийн мэндэлсэн
өдрийг тохиолдуулан олгоно.
“Тэргүүний уншигч – Д.Нацагдорж тэмдэгтэн” шагнал нь дор дурдсан ангилалтай байна.
• Бага нас /6 – 12нас/
• Өсвөр нас /13 – 18 нас/
Хангах болзол:
Бага нас
• Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн
намтар уран бүтээлийг уншиж, судлан товч тэмдэглэл, бяцхан ном хийсан байх.
• Шүлэг урнаар унших, богино хэмжээний шүлэг өөрөө зохиох.
• Оньсого, зүйр цэцэн үг тогтоох, үгийн сүлжээ таавар зохиох.
• Уншсан ном, сонссон үлгэр, тогтоосон шүлгийн агуулга, үйл явдлыг ярих чадвартай байх.
• Багт наадам, урлагийн үзлэг, уран уншлага, яруу найргийн уралдаан тэмцээн, номын
баяр зэрэг арга хэмжээнд идэвхтэй оролцдог байх.
• Хүүхэд зориулсан сонин, сэтгүүлийг захиалан уншдаг байх.
• Сургуулийн болон нийтийн номын сангийн байнгын уншигч байх.
• Хувийн номын сантай байх.
• Өдрийн тэмдэглэл, уншсан номын жагсаалт, товчлол байнга хөтөлдөг байх.
Өсвөр нас:
• “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, “Алтан товч”-ыг заавал уншиж товч тэмдэглэл
хөтөлсөн байх.
• Дэлхийн хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээл, сонгодог зохиолуудаас уншсан байх.
• Оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ түүх, соѐлын талаар тодорхой мэдлэгтэй байх,
өөрийн уг гарлыг 3 үеэр мэддэг байх.
• Номтой ажиллах (Каталог, интернэт ашиглах, хувийн номын сангаа баяжуулах,
тэмдэглэл хөтлөх, лавлагаа бэлтгэх, ном сэлбэн засах г.м.) арга технологи эзэмшсэн
байх.
• Хувийн номын сантай байх.
• Уншсан номын тэмдэглэлээ байнга хөтөлдөг байх.
• Сонгосон мэргэжлээр болон урлаг, уран зохиолын чиглэлээр тогтмол хэвлэлийн байнгын
захиалагч, уншигч болж ирээдүйн мэргэжлийн талаар зохих төсөөлөлтэй болсон байх.
• Яруу найраг, илтгэх урлаг, найруулан бичлэг, уран уншлагын аль нэг төрлөөр хичээллэж
зохих амжилтанд хүрсэн байх.
• Төрөлх хэлээрээ өөрийн санаа бодол, хүсэл мөрөөдлийг илэрхийлэн бичсэн зохион
бичлэг, эссэ зэрэг бүтээлийн сантай байх зэрэг болно.
МУСГЗ Г. Мэнд-Ооѐогийн нэрэмжит
Сүхбаатар Аймгийн Нийтийн номын сан
ЦАХИМ НОМЫН САН