Page 3 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 3
3 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
ОРШИЛ
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соѐн гэгээрүүлэгч, нийгэм улс
төрийн нэрт зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн монголын соѐлын хөгжлийн
түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их юм.
Д.Нацагдорж гучин нэгхэн наслахдаа уран зохиолын үндсэн гурван төрөл болох
яруу найраг, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиол туурвиж гандан бууршгүй
өв уламжлал үлдээсэн билээ. Тиймээс их зохиолчийн уран бүтээлийн өвийг
сурвалжлан олж хэвлэх, судлан шинжлэх нь хойшлуулшгүй тулгар асуудлын нэг
болсоор ирсэн юм. Түүний тодорхой жишээ нь Д.Нацагдоржийн зохиолын түүврийг
удаа дараа хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон явдал мөн.
1935 онд «Ардын эрүүлийг хамгаалах Яамнаас өөрийн арван жилийн ойд
зориулав» нэртэйгээр их зохиолчийн 53 бүтээл зохиогчийн нэргүйгээр анх ном
болон хэвлэгдсэн юм.
Д.Нацагдоржийн 1945 онд хэвлэгдсэн «Зохиолын түүвэр» т 14 зохиол, 1955 оны
«Зохиолын түүвэрт» 100 зохиол, 1961 оны «Зохиолууд» номд 137 зохиол тус тус
орсон байна.
1930-аад оны сүүлчээс Д.Нацагдоржийн бүтээлийн талаар анхны өгүүлэл хэвлэлд
гарч эхэлсэн бол өнөөдөр «Нацагдорж судлал» гэж тусгайлан авч үзэх хэмжээнд
хүрчээ.
Цаг улирах тутам их зохиолчийн бүтээлийг эрж олох сурвалжилж сонирхон судлах
нь өргөжин гүнзгийрч удаа дараагийн түүвэрт хэвлэгдсэн зохиолыг гар бичмэлтэй
нь тулгах, мадгийг шүүх, шинжлэн утга агуулга, уран чадвар, хэл найруулгыг
судлах нь ихсэв. Энэ бүхэн нь Д.Нацагдоржийн зохиол бүтээлд их бичгийн
судалгаа хийж үнэн зөвөөр хэвлэн нийтлэхийн зайлшгүйг харуулах боллоо. Энэ
шаардлагын үүднээс Д.Нацагдоржийн бүтээлүүдэд эх бичгийн судалгаа хийж урьд
өмнө нь нийтлэгдээгүй шинэ шинэ зохиол, баримт бичгээр баяжуулан зохиол бүрд
түүх, утга зохиолын тайлбартайгаар «Бүрэн түүвэр» ийг хэвлэлд бэлтгэв.
Энэхүү түүвэрт Д.Нацагдоржийн 187 зохиолыг «Яруу найраг», «Үргэлжилсэн үгийн
зохиол», «Жүжгийн зохиол», «Нийтлэл зохиол», «Dubia» гэсэн хэсэгт тус тус
хувааж оруулсан болно. Зарим хүн хадгалж байгаад хожим Д.Нацагдоржийн
зохиол гэж нийтлүүлсэн, түүнчлэн хэвлэгдээгүй боловч хүмүүсийн ам дамжин
ирсэн ганц нэг зохиол, Нацагдорж гэсэн нэрээр гарсан боловч Д.Нацагдоржийн
бүтээл гэдэг нь бүрэн батлагдаагүй зохиолуудыг «Dubia» гэсэн хэсэгт оруулав.
Учир нь ямар нэг хэмжээгээр тухайн зохиолчийн бүтээл мөн гэж үзэх нэлээд
үндэслэл байвч бүрэн нотлогдоогүй зохиолуудыг сонгомол хэвлэлд нь «Dubi»
(Грекийн эргэлзэх гэсэн үгнээс гаралтай ажээ) гэсэн хэсэгт хамруулан оруулдаг
журмыг харгалзан үзэв.
Д.Нацагдоржийн зохиолын энэхүү түүвэрт «Уул усны охин», «Хэлхээгүй сувд»,
«Ондоо хүмүүжил», «Шансонет», «Мөнгө» зэрэг дөч гаруй зохиолыг шинээр
оруулснаас гадна «Нараа», «Харанхуй хад», «Шувуун саарал» гэх мэт хэд хэдэн
зохиолын үндсэн эхийг шинээр тогтоож оруулсан юм. Харин «Сурцгаая та минь
ээ», «Зарц бүсгүй», «Өвлийн нэг үдэш» зохиолуудад эх бичгийн судалгаа хийгээд
Д.Нацагдоржийн зохиол биш гэж үзсэн учраас уул түүвэрт оруулсангүй.
Зохиолчийн гар бичмэл болон хуучин монгол үсгээр нийтлэгдсэн зохиолуудыг
шинэ үсгээр буулгахдаа бичлэг, найруулгыг өөрчлөхгүйг хичээсэн боловч зарим
ЦАХИМ НОМЫН САН