Page 54 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 54

54   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
               Энэ бол миний төрсөн нутаг
               Монголын сайхан орон
               Алтайн Хянган хоѐрын завсарт атар баялаг орон
               Аав ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
               Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
               Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
               Энэ бол миний төрсөн нутаг
               Монголын сайхан орон
               Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг
               Хөх монголын цагт хүчирхэг боссон орон
               Он онд идээшиж олон жилд дассан нутаг
               Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон
               Энэ бол миний төрсөн нутаг
               Монголын сайхан орон
               Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
               Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
               Хувьтай эх орондоо хувьсгалт улсаа мандуулж
               Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяаг байгуулъя
               Энэ бол миний төрсөн нутаг
               Монголын сайхан орон
               1931-1933 он




                                              СО - Ё ХАЙРЛАНА ЧАМАЙГ


               Шинэ боловсролоор хүмүүжсэн залуу оюутан сан
               Шугам замыг алдаагүй шударга хувьсгалч зан
               Олон жил зүтгэсэн гавшгай ажилчин сан
               Одоогийн шинэ монголын нэгэн удирдагч сан

               Улсдаа үүрдийн их гавьяатан сан
               Олондоо онц эрхэм хүндтэн сан
               Чин ариун сэтгэлтэй хүн сэн
               Цэгц эелдэг зантай нөхөр сэн

               Хамаг ардын төлөө хайран амиа алдав
               Хайран чиний хойноос гашуудаж баршгүй
               Хатуу чанга зоригийг чинь магтаж хязгаарлашгүй
               Халуун цусан гавьяаг чинь бид марташгүй

               Өргөн алдар нэр чинь улсын түүхэнд тэмдэглээстэй
               Өндөр дурсгалт хөшөө чинь манай өмнө гэрэлтэй
               Орчлон ертөнцөд чамгүй ир л өнчирнө .






               ЦАХИМ НОМЫН САН
   49   50   51   52   53   54   55   56   57   58   59