Page 81 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 81

81   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Гудамжны дунд нэгэн юмны үнэр өндөр хамрыг цохив
               Гурвантаа шиншиж, ийш тийш хэдэнтээ хараад тэр зүг тэмүүлэв

               7. Тэр айлын үүдэнд очоод, дээлээ засаж малгайгаа тэгшилнэ
               Дэргэдүүрээ хүн гарахад, дээгүүр харж төв байдлыг гаргана
               Нүднийхээ жилийг арчиж, нүүрнийхээ тоосыг цэвэрлэнэ
               Нусаан нийж, хоолойгоон засан, хоѐр гурав ханиагаад оров

               8. Олон хүн тулга тойрон суухад нь толгой дараалан мэндлэв
               Орон дээр нь сандайлаад, олон хэлийг хольж ярина
               Цай авчраад өгөхөд нь “За за зүгээр зүгээр” гэнэ
               Цаашаа аваад явахад нь “За яахав нэг хийгээд аль” гэнэ

               9. Буурал толгойтой эмгэн будаатай цай хийгээд
               Бувар бувар хүлхэж, буйл завжаа бунтайлгана
               Өнөөх хүний өлссөнийг хэлэх үү, өнөөх чавганцын идэхийг хэлэх үү
               Үмхэж хүлхэж байгаа юманд нь өт хорхой хөдөлнө

               10. Баруунтаа суусан хүүхний хөөрхөнийг хэлэх үү
               Пялан дотор байгаа махны сайхныг хэлэх үү
               Хорхойг хөдөлгөсөн түүний нүд, хоѐр би0н дээр ээлжлэн тусахад
               Хойгуур урдуур суусан хүүхдийн шивэр авир ярилцах нь хэцүү

               11. Хөгшин авгайг эмээ гэж аргадаад, элдэв юм ярьж,
               Хөөрхөн хүүхнийг дүү минь гэж энэ тэрийг асууна


               Хуучин танил гэж худал хэлэн, хоршооны түшмэл гэж хоймор сууна
               Хуудас гаргаж, хий гайхуулан хувь цалин ихтэй гэж хээв ярина

               12. Өглөөний цайны яриа үдшийн хоолны үед хүрэв
               Өнөөх хүн хэдийнээ хоймор суув. Хоол хийх болов
               Хэсэг махыг тас тас цавчин, бүдүүн өөхийг бөөнөөр холино
               Хийсэн хоол нь хүүхэнд хурцдаж, чавганцад шорвогдов

               13. Хүргэн хүү ч болов. Хэдэн шөнө ч хонов. Гэрийн эзэн ч суув
               Хориод өдөр ч өнгөрөв. Хөөрхөн хүүхэн ч ярвайна
               Энэ тэрийг асуухад ичих царай, өвдөх нүүр
               Эрүүлийг хамгаалахад орвол ичгүүрт яр гэнэ

               14. Үүнийг хэнээс олов гэвэл, өнөөх хүнээс зайлахгүй
               Өөрийг нь авчраад үзвэл, үнэр танар нь ч муухай
               Хайран хүүхнийг гэмтүүлснийг харааж зүхэвч баршгүй
               Халдаасны хууль байх тул өнөөх түүнийг эдлэв
               1935 он







               ЦАХИМ НОМЫН САН
   76   77   78   79   80   81   82   83   84   85   86