Page 85 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 85
85 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Шар дээлтэй лам захтай хүн бүр эм барина
Сайн муу, шинэ хуучин ямар ч ялгалгүй
Тавин өртөөний цаадах өвчтэй хүн ямар нь ч мэдэгдээгүй байтал
Тун эм солиулан өгч тайтгаруулахыг хүснэ
Бие махбод, эрхтэн, мэдрэл ямарыг нь ч үзээгүй байтал
Барьц, тавьц, гүрэм ном санаанд орсныг ярина
Шинжлэх ухаан дэлгэрч, хүний оюун нээгдээгүй газар
Шашны сүүдэр харанхуйн түгжил хэзээд хойш татна
Түмэн бодисын улирах хувьсахыг үнэхээр судлаагүй цагт
Төвд эмнэлэг хуучин арга хэзээ ч үл сайжирна
1935 он
ШИНЖЛЭХ УХААНЫ ЭМНЭЛЭГ
Ертөнц дэх сайн муу, хор тусыг ялган мэдэгч
Европ дахины шинжлэх ухааны арга онол
Таван тивд гайхуулагдаж сайшаагдаад
Таван өнгө хүн төрөлхтөн бишрэгдэнэ
Шинжлэх ухааны эмнэлэг дайсныг тодруулах багажтай
Шинжлэх ухааны эмнэлэг хортныг номхотгох аргатай
Сэжиг таавар, худал номлол, шинжлэх ухаанд үгүй
Сүжиг бишрэл, мунхаг ѐсон шинжлэх ухаанд үгүй
Хэдийгээр өвчний өчүүхэн нян нүдэнд үл үзэгдэвч
Хэдэн саяар өсгөн томруулж, судлаад, сөнөөж чадна
Монгол улсад шинжлэх ухааны эмнэлэг дэлгэрч
Мунхаг ѐс муу байдлаас ангижруулсны үрээр
Өвгөд, эмгэд, нялхас багачууд хүн бүр учрыг ухаж
Өвчний аюулыг гэмшиж, үнэн ѐст эмнэлгийг биширчээ.
1935 он
ХАЛДВАРТ ӨВЧИН
Ад чөтгөр, лус савдаг
Алт мөнгө, аврал гүрэм
Өргөц тавьц сүсэг бишрэл
Аргалаад аргалаад барахгүй
Хэнгэрэг цан, хонх дамар
Хэчнээн цохивч нэмэргүй
Хилэнц, гамшиг, гай түйтгэр
Хянан залбиравч тусгүй
Халдварт өвчний амьтай нян
Хамгийн өчүүхэн жижиг амьтан
ЦАХИМ НОМЫН САН