Page 87 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 87
87 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Үр хүүхдээ эс үзнэ
Сайн хүнээр алхам хөтлүүлнэ
Саар хүнд наадам болно
Нар мандавч гэрэлгүй
Насан амьдравч ертөнцгүй
Арван жилийн харанхуй
Уушиг зүрхийг бачимдуулна
Санамсаргүй байтал
Сайн хүн тохиолдов
Санаандгүй гайхамшигт
Нүдний эмчид учруулав
Харанхуй нүдэнд гэгээ орж
Хэдэн өдөр гялбав
Хуучин дэлхийг дахин үзэж
Сэтгэл санаа уужрав
1935 он
ХАЙРАН ОХИН
Хар цагаанаар ялгаран наадсан алаг нүд
Харах зөөлхөн урьхан харцыг тохируулжээ
Хайран охинд халдварт өвчин хүйтэн тусаад
Харах нүдний харцыг сүйтгэжээ
Харанхуйн дотор сэтгэл нь бухимдаж
Хасын царай нь өдөр тутам доройтжээ
Ертөнцийн сайхныг таалах гэж горьдовч
Ийм зовлондоо уйлан гаслан гунихрана
Орчмын гоѐмсгийг үзье гэж бодовч
Осол цалгараа санан санан гутна
Айл аймаг ах дүү нараар айлчилъя гэвч
Арга барагдан, таяг барь, хашаа хатгана
Адгийн муу нохойд ааглуулж айвч
Аюулхай зүрх дэлдэж зовлонд төөрнө
1935 он
ЗАЛУУ ХҮҮ
Залуу хүүг завхай гэж хороо хороогоор ярина
Засрах төлөвгүй гэж хөгшид хүртэл занана
Гэнэт жаргалын үр нь зовлон болж
Гэрээс гарах эрхгүй болж хэвтэв
Яр хүйтэн хослон идэж
Янагийн эрхтэнг сүйтгэв
Яр хүйтний тасаг зах дээр гэж бодовч
ЦАХИМ НОМЫН САН