Page 88 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 88
88 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Яаж очих билээ гэж ичингүйрэн бухимдана
Лам багшаар эмчлүүлье гэвч
Эдгэрэх төлөвгүй эрхтнээс салах ойртжээ
Нэгэн өдөр зориг төрж зовлонгийн эцсийг жаргал гэж сэтгэж
Докторт очиж хагас эрхтнээ үзүүлэхэд
Хайран хайран гэж харамсаж эмчилсээр
Хагасыг нь бүтэн болгож завхайг нь шударга болгов
1935 он
ХАЙРАН, ХАЙРАН, ТООГҮЙ, ТООГҮЙ
Залуу хөвгүүн арван настай
Дунд сургуулийн эрдэмтэй
Дун цагаан царайтай
Дуран нар нүдтэй
Эцэг эх нь хайртай
Энгийн хүн ч эрхэмлэнэ
Гэртээ тустай, улсдаа хэрэгтэй
Хүн болох нь зайлшгүй билээ
Хамгийг зовоогч гамшиг
Хаанагүй халдвар
Гэдэсний халуун өвчин
Хайран хүүг үхүүлэв
Эцэг эх нь толгой татахгүй
Эмгэнэж гаслах нь хүн бүхэн
Эртнээс тариулсан бол
Иймд хэрхэн хүрэх билээ
1935 он
ЕРТӨНЦИЙН ГУРВАН ГАЙХАМШИГ
Бүгдийг гэрэлтүүлэн, бүхнийг баясгагч наран
үнэхээр гайхамшиг
Амьсгалыг сольж, амьтныг жаргуулагч агаар
үнэхээр гайхамшиг
Ургамал амьтан, бодисыг тэжээгч ус үнэхээр гайхамшиг
Алтан туяат нарын гэрэл түмэн газар цацарч
Амьтан, хүн, ургамал тэргүүтний дулаацуулан баясгана
Аугаа хүчин бүрэн зориг түүнд шүтнэ
Монголын малчин ард нарны дор насыг барна
ЦАХИМ НОМЫН САН