Page 86 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 86
86 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Харах эрхтэнд үл үзэгдэх бөгөөтөл
Хааш нэг дуу чимээнээс юунд арилна
Рашаан нанчдыг адиславал шүлсэнд нян оршино
Ам амнаас тамхи тамхилбал адилхан бөгөөд
Арга шалтгааныг мэдсэн шинжлэх ухааны эмнэлэг
Амархан бөгөөд хялбархан сөнөөж чадна
1935 он
НҮД
Эхийн умайгаас төрөөд
Эрх дураар хүмүүжив
Аав ээжээн үзэж баярлан
Ах дүүгээн харж бахдан явав
Дөрвөн зүг, найман зовхис
Хязгааргүй уудам тунгалаг
Түүний доторх уул ус
Үнэхээр гайхамшигтай сайхан
Найган найган ганхах цэцэг
Нүднээ тусахуйяа үзэсгэлэнтэй
Наадам цэнгэлийн сайхан чимэг
Нүүрний өмнө гоѐмсог
Энэхүү дэлхийн үзэсгэлэн
Ийм л сайхан тийм л сонин
Үүнийг үзэж, түүнийг харавч
Энэ насанд ханашгүй билээ гэтэл
Юуны харгайг бүү мэд
Хэний, гайг хэн мэд,
Хараа нүд нь муудсаар
Харалган барай болов
Тод юм бүртэгнэж
Тодорхой сэтгэл бүрхэгдэхэд
Ухаан санаа бачимдаж
Одоо хэрхэхийг гайхав
Ачтай гэсэндээ очив
Аврал даатгалыг үйлдүүлэв
Эм танг уув
Энэ тэрд залбирав
Харалганаасаа харанхуйлав
Харах үзэх ч үгүй болов
Улигласан сэтгэл нь цөхөв
Орчлон дэлхийг мартав
Түүнээс
Үүд хаалгыг үл олно
ЦАХИМ НОМЫН САН