Page 91 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 91
91 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Хөдлөх явах дураар
Хийх бүтээх сэтгэлээр
Зорьсон газар хүрч
Санасан хэргийг үйлдэнэ
Хээр хөдөө зугаацаж
Бие махбодыг сайжруулна
Наадам цэнгэлээр баясаж
Сэтгэл санааг тайтгаруулна
Өдөр бүр ажиллаж
Өөрийн биеийг тэжээнэ
Урам зориг өрнөж
Улс төрдөө туслана
Залуу насандаа гялбалзаж
Нар сар шиг тунгалаг
Цаг цаг амгалан
Хүйтэн халуунд эрэлхэг
Эрүүл эсэн болбол
Энхийн жаргал мөн
Идэр бие хөгшрөвч
Нэг насан чийрэг 1935 он
НЯЛХАС
Үе үед түмний үндсийг залгамжлан
Үр хүүхэд ганганан гунганан байх нь үнэхээр баясгалантай
Эцэг эх нь энхрийлэн таалан өсгөж
Энэ ертөнцийн сайханд хүргэх нь тааламжтай
Эрүүл тунгалаг эр эм болон янаглаж суугаад
Эрхэм хонгор үрсээ үлдээхэд
Үхэх өтлөхийн цаг ирж буурал боловч
Үндэс язгуураа ертөнцөд үлдээснээ бахархана
Өвчин эмгэгээр шарханд баригдсан бол
Өөрийн биеэ шинэтгэж яахин үлдээх ажээ
Үнэнч шударга эрүүлийн ачаар
Үр сайхан хонгор юугаан үлдээдэг тул
Өтлөвч бие амар
Үхэвч сэтгэл тайван
1935 он
ЦАХИМ НОМЫН САН