Page 96 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 96

96   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Залуу насанд үхэхийг хэн хүснэ
               Бүү өгүүл, хэн ч үл хүснэ
               Насан хутгийг гуйхыг хүснэ үү
               Бүү өгүүл, хэнээс ч үл гуйна

               Эрүүл явбал насан хутаг тэр
               Энэ нь гагцхүү өөрийн анхаарал
               Идэр насан гэгч нь
               Мандарваа цэцгийн адил

               Найган ганхах цэцгийг
               Намрын салхи гутаана
               Идэр сайхан биеийг
               Өвчин эмгэг гутаана

               Цэцгийг чимэхийн тулд
               Өдөр бүр ус шүршинэ
               Биеийг арчлахын төлөө
               Цаг бүр сэргийлнэ үү! 1935 он




                                       ЭРҮҮЛ ЯВБАЛ УЛСЫН НААДМЫГ ҮЗНЭ

               Жил бүрийн долоон сард
               Зуны улирал найртай сайхан
               Зүйл бүрийн бодис дэлгэрээд
               Зугаацан наадахад тааламжтай
               Богд уулын бэл доор
               Туул голын хөвөөн дээр
               Төвшин сайхан буянт ухаад
               Туйлын сайхан наадам болно
               Бүгд Найрамдах Монгол Ард Улсын
               Бүх энх ард нь цуглараад
               Бөх наадмаар сонирхолдон
               Бүжиг хөгжмөөр баясалдана
               Шинэ эрээн майхнуудаа
               Шил талаар жагсаан шаагаад
               Шилдэг сонгодог морьдоо
               Шавхран уяж засна
               Хүүхэд багачуудын гийнгоолох дуу
               Хөндий талд яруу сайхан
               Хүн бүхний сэтгэл хөдлөөд
               Хурдан морины ирэхийг хүлээнэ
               Таван хошуу малаа
               Талбар ухаагаар бүрхээгээд




               ЦАХИМ НОМЫН САН
   91   92   93   94   95   96   97   98   99   100   101